Бусад хүмүүс

Монголын 36 иргэн зорчиж явсан бээжин чиглэлийн хот хоорондын автобус шатжээ

Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 4-ний өдрийн 23:00 цагийн орчимд БНХАУ-ын Эрээнээс Бээжин хотын чиглэлд зорчиж явсан хот хоорондын автобус шатжээ. Уг автобусанд Монгол Улсын 36 иргэн зорчиж явсан байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Өнгөрсөн шөнө 23:00 цагийн орчимд Эрээн-Бээжингийн чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус Хөбэй мужийн Жанчхүү хотоос 30 км-ийн зайд орших орон нутгийн хурдны зам дээр шатсан. Автобусанд Монгол Улсын 36 иргэн сууж явсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна” гэв.
Мөн ЭСЯ-ны зүгээс уг автобусанд зорчиж явсан Монгол Улсын иргэдийн хохирлыг яаралтай барагдуулахаар Хятадын талын холбогдох тээврийн компанитай холбогдон ажиллаж байгаа аж. Иргэдийг хот хооронд зорчихдоо аюулгүй байдлыг хангасан тээврийн хэрэгслийг сонгож, анхаарал болгоомжтой зорчиж байхыг ЭСЯ-ны зүгээс анхаарууллаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close