Бусад хүмүүс

Тархины үйл ажиллагааг эрүүл саруул байлгахад туслах 13 хобби

Хөгшрөх явцад зөвхөн бидний бие махбодь муудаад зогсохгүй тархи ч гэсэн мууддаг. Өтөл насандаа саруул ухаантай, ой санамж сайтай байхыг хүн болгон хүсэх авч тэр болгонд заяах эд биш юм. Эрүүл, насанд хүрсэн хүнд ч гэсэн тархины үйл ажиллагаа доголдох асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.

 

Нейрофизиологчдийн батлан хэлж байгаагаар – зөв хооллолт, амьдралын идэвхтэй хэв маяг, спортоор хичээллэх цаг өөртөө гаргах, тархийг хөгжүүлэх дасгал сургуулилтыг тогтмол хийвэл өтөл насандаа бусдаас дутахааргүй ухаантай байж чадна гэжээ. Тархийг хөгжүүлэх маш сонирхолтой 13 хоббиг танилцуулах гэж байна. Эдгээрээс нэгийг эсвэл хэд хэдийг сонгож аваад өдөрт хагас цаг л өөртөө зарцуулаарай

 

1. Бясалгал Бясалгал нь стресс, цусны даралтыг буруулахад нөлөөлнө, мөн дархлааны системийг дэмжиж анхаарал төвлөрөх чадварыг дээшлүүлдэг байна. Өдөрт 10-хан минутын бясалгал хийхэд л сэтгэл санаа сэргэж тархи илүү идэвхтэй ажиллаж чаддаг ажээ.

 

2. Цэцэрлэгт ажиллах Цэцэрлэгийн аж ахуй – цэцэг, ногоо тарьж арчлах нь тархинд маш хэрэгтэй хобби. Стрессийн даавар болох кортизолын хэмжээг бууруулна Сэтгэл санаагаа тайвшруулна Өөрийнхөө амжилтаар бахархана Биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжинэ Галзуурах эрсдэлийг 36 хувиар бууруулна Цагийг эрүүл агаарт өнгөрүүлнэ

 

3. Хоол хийх Гэртээ хоол хийж иддэг хүмүүсийг эрүүл хоолны дэглэм баримтлагчид гэж үздэг. Мөн зөвхөн эрүүл хоол идээд зогсохгүй хоол хийх процессоос таашаал авдаг буюу тархийг тайвшруулахад нөлөөлөх ажээ.

 

4. Уншлага Юм унших нь оюун ухааныг төвлөрөхөд тусалдаг, үгсийн санг нэмэгдүүлнэ, дүн шинжилгээ хийх чадвар өснө мөн тархи илүү идэвхтэй ажиллахад нөлөөлнө. Үүнээс гадна уншлага нь – стресстэй тэмцэх хамгийн шилдэг арга (стрессийн хэмжээ 69 хувиар буурна).

 

5. Хөгжмийн зэмсэг тоглох Хөгжмийн зэмсэг тоглох нь танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлдэг, орон зайн баримжааг хөгжүүлнэ мөн жижиг хөдөлгөөнүүдийг идэвхжүүлж өгдөг. Хөгжмийн зэмсэг тоглох нь хүүхдүүд болон томчуудын IQ түвшинг нэмэгдүүлнэ.

 

6. Шатар тоглох Шатар тоглож байхад тархины бүхий л хэсэг идэвхтэй ажилладаг байна. Ой санамж дээшлэхээс гадна стратеги сэтгэхүй хөгждөг ажээ.

 

7. Бүжиг Бүжиг – зөвхөн биеийн идэвхтэй хөдөлгөөн бус мөн стрессийн хэмжээг бууруулж серотонины хэмжээг дээшлүүлдэг. Бүжиг – ухаантай болох бас нэгэн арга, олон төрлийн хөдөлгөөнийг тогтоож дэс дараалалтайгаар хийхэд тархины бүх хэсгийг идэвхтэй ажиллуулдаг байна.

 

8. Багаар тоглох спортын төрөл Багаар тоглоход маш олон сайн талтай: хөдөлгөөн, шинэ найз нөхөд болон харилцаа холбоо. Судалгааны үр дүнгээс харахад амьд харилцаа байхгүйгээс тархи ихээр бэртэж гэмтдэг болохыг тогтоожээ, цаашлаад биеийн ерөнхий эрүүл мэндэд ч сөрөг үр дагавартай. Тийм учраас сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг зэрэг багаар тоглодог спорт нь цагийг аль ч талаараа зөв зүйтэй өнгөрүүлэхэд тустай болох нь

 

9. Тулааны урлаг Өөрийгөө хамгаалах чадвартай болох нь ойлгомжтой, үүнээс гадна тулааны урлаг нь тархийг хөгжүүлдэг. Анхаарал төвлөрүүлэх чадвар нэмэгдэнэ, тэнцвэрээ сайн олно мөн бие махбодь сэтгэлээ санаагаа тайван байлгах урлагт давхар суралцдаг

 

10. Сүлжмэл Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сүлжих – айдастай тэмцэх шилдэг арга, сэтгэл санаа тайвшруулж депресстэй тэмцэнэ, мөн сэтгэл санааны архаг өвчнийг дардаг. Гарны жижиг хөдөлгөөнөөс гадна юм сүлжих нь бясалгалтай дүйцдэг.

 

11. Захидал Өдрийн тэмдэглэл хөтлөх эсвэл хүссэн үедээ бодол санаа, зорилгоо цаасан дээр буулгах нь олон асуудлыг шийдэх арга зам болно, үүнээс гадна стрессийг даван туулах шилдэг эмчилгээ гэж мэргэжилтнүүд үзэх болжээ.

 

12. Гадаад хэл сурах Гадаад хэл үзэхэд та улам л ухаантай болно. Түүнчлэн гадны хүнтэй уулзаж учирна, тэдний соёлд суралцана. Энэ бүх зүйл сэтгэл санааг сэргээж өгдөг байна.

 

13. Инээд Дээр дурдсан аргуудаас гадна инээд тархинд нэн тустай ажээ. Инээд нь идэвхтэй бясалгалд тооцогддог гэж судлаачид үзэж байна. Тархиндаа зориулаад та аль ч хоббиг сонгосон байж болно, инээмсэглэл аливаа зүйлд гайхалтай нэмэлт болж өгнө – стресс тайлж сэтгэл санааг тайвшруулна

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close