Бусад хүмүүс

Бидний тархи бодит байдлыг хүссэнээрээ өөрчилж чадна

Цайг гоё аяганд хийж уувал илүү амттай болдог юм шиг санагддаг уу… Эсвэл ямар нэг зүйлийг баруун гараараа авах нь хялбар ч юм уу. Тэгвэл та үүнийгээ зүгээр дадал зуршил гэж боддог бол эндүүрэл байх нь. Мөн та байгалийн ер бусын үзэгдлийг сонирхон судалдаг бол, чухал арга хэмжээний өмнө юу өмсөх талаараа нухацтай боддог төрлийн хүн бол дараах нийтлэлээс хариултаа олж аваарай.

Бидний тархи бодит байдлыг хүссэнээрээ өөрчилж чадна

1 Баруун гар зүүнээсээ урт уу?

Хүний баруун гар зүүнээсээ дунджаар гурван см урт юм шиг санагддаг болохыг судалгаа харуулжээ. Энэ нь хүн баруун гараараа аливаа зүйлд түрүүлж хүрдгээс шалтгаалсан төөрөгдөл гэнэ. Энэ төөрөгдөл ихэвчлэн баруун гартнуудад байдаг бөгөөд солгой хүмүүст онцын ялгаа мэдэгддэггүй байна.

Баруун гар зүүнээсээ урт уу?

2 Бид ирээдүйнхээ тухай бодоход тархи биднийг удирддаг

Маргааш маш чухал өдөр, сайн бэлтгэх хэрэгтэй байсан ч та гэртээ цуврал кино үзээд юм уу, цай уугаад сууж байдаг уу. Яагаад ингэдэг юм бол. Хэргийн учир нь бид өөрсдийнхөө маргаашийн тухай бодоход бидний тархи хачин авирлаж эхэлдэг. Учир нь тархи ямар нэгэн асуудалтай гэдгээ мэдэх үедээ хойшлуулах процесс явуулж эхэлдэг. Тархиндаа үүсгэсэн маргаашийн “би” ажлаа хойшлуулснаасаа болоод ямар нэг асуудалд орчих ч юм шиг эсвэл зүгээр л нөхцөл байдал аз болж сайнаар шийдэгдчих ч юм шиг сонин бодлууд хөвөрсөөр байдаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол жинхэнэ “чи” биш зүгээр л залхуурсан “чи” юм. Харамсалтай нь ихэнх хүмүүс амьдралын энэхүү эрүүл бус хэвшил болон хойшлуулах хандлагатайгаа эвлэрчихсэн байдаг.

Бид ирээдүйнхээ тухай бодоход тархи биднийг удирддаг

3 Бидний тархи мэдээжийн зүйлсийг ч анзаарахгүй өнгөрөх нь бий

Энэ үзэгдэл ч гэсэн өөрийн гэсэн нэртэй – Үүнийг үл анзаарагч, харалган байдал гэж нэрлэдэг. Тархин дахь энэхүү үйлдэл нь тасралтгүй ирж байгаа бүх мэдээллийг тархи боловсруулж чадахгүй байгаагийн хариу үйлдэл л дээ.

Тухайлбал та хэсэг хугацаанд нэг зураг луу хараад өөр зүйлд сатаараад эргээд ижил төстэй өөр зураг харсан ч та мэдээжийн өөрчлөлтүүдийг анзаарахгүй л өнгөрөөнө.

Эрдэмтэд энэ талаар дараах туршилт хийж үзсэн байна. Оюутнууд ярилцлагад ирэхэд өлгүүрт нэг хүн уулзаж гадуур хувцсаа тайлахад нь туслан цаашид явахыг нь зааж өгч байж. Энэ үед өлгүүрийн тавиур дор өөр нэг хүн нуугдаж, зарим үед эхний хүнтэйгээ солигдоод байсан байна. Тавиур дор нуугдаж байсан хүн эхний хүнтэй огт адилгүй, тэр бүү хэл өөр хувцастай байсан ч оюутнууд анзаарахгүй байжээ. Туршилтыг дахин давтсан ч яг адилхан үр дүн гарсан байна.

Бидний тархи мэдээжийн зүйлсийг ч анзаарахгүй өнгөрөх нь бий

4 Бидний нүд хоол хүнсний амтыг өөрчилж чадна

Хоол хийсэн савны өнгө нь хоолны амт, үнэрийг өөрчилж болохыг судалгаагаар тогтоосон байна. Тухайлбал халуун шоколад улбар шар юм уу, цайвар өнгөтэй саванд байвал илүү амттай харагддаг бол гүзээлзгэнэтэй цэлцгэнүүр хар бараан биш цагаан тавганд байвал илүү сайхан амтагдах жишээний. Ийм ч болохоор хүн бүрт үргэлж хоол хийж идэх дуртай аяга, таваг байдаг. Шар тавганд хоол таваглахад хоолонд нимбэгний амтыг нэмдэг бол ягаан тавганд хийсэн хоол илүү чихэрлэг амтагддаг байна.

Бидний нүд хоол хүнсний амтыг өөрчилж чадна

5 Хайхрамжгүй байдал заримдаа биднийг амжилтанд хүргэдэг гэвэл итгэх үү

Судлаачид нэгэн судалгаандаа 2 бүлэг хүмүүсийг оролцуулсан бөгөөд эхнийх нь хоолны дэглэм барьж байгаа хоёр дахь нь аль хэдийн тодорхой үр дүнд хүрсэн хүмүүс байв. Харин судлаачид эхний бүлгийн хүмүүст урам өгч магтсан бол хоёр дахь бүлгийн хүмүүст юу ч хэлэлгүйгээр судалгааг эхлүүлжээ. Үүний дараа тэднийг алим болон шоколадны аль нэгийг сонгож авахыг хүссэн байна. Гэтэл магтуулсан хэсгийн хүмүүсийн 85 хувь нь шоколад сонгож авсан бол хоёр дахь хэсгийн хүмүүсээс 58 хувь нь л шоколад авчээ.

Та бидний тархи аливааг даван туулах эрч хүч хайрлаж урам өгөхөд дуртай байдаг. Судалгаанд оролцогсдын байранд өөрийгөө тавиад үз дээ. Тэгэхээр тархи нь ямагт талархал, сайшаал, урам хүлээдэг төдийгүй үүнгүй бол сэтгэлийн эрч хүч багасан бүр нас богиносоход ч нөлөөлж магадгүй юм. “Хүмүүсээ бие биендээ урам хайрла…” гэдэг дээ.

Хайхрамжгүй байдал заримдаа биднийг амжилтанд хүргэдэг гэвэл итгэх үү

6 Өөртөө итгэлтэй байх тутам орчныг сайхнаар төсөөлдөг

Маш энгийн нэгэн туршилтыг энд дурдъя: Хүмүүст гурван алдартай хүний зураг харуулсан байна. Эхний зурагт жинхэнэ хүнийг, хоёр дахь зурагт фото шопоор эвлүүлж арай таргалуулсан хүнийг, гурав дахь зурагт туранхайдуу хүнийг харуулжээ. Туршилтад оролцогсдыг жинхэнэ бодит зургийг олохыг хүсэхэд өөрийнхөө жинд байгаа хүн бол бодох ч үгүйгээр жинхэнэ бодит буюу эхний зургийг эхний харалтаараа сонгож таньсан байна. Харин илүүдэл жинтэй нь туранхайг, хэт туранхай хүмүүс нь тарган болгож янзалсан зургийг сонгож байжээ.

Тэгэхээр өөрт байгаа дутагдлаас болоод бидний тархи болон нүд аливаа зүйлийн бодит байдлыг өөрчилж хүлээн авдаг байх нь.

Өөртөө итгэлтэй байх тутам орчныг сайхнаар төсөөлдөг

7 Тархи бодит байдлыг төсөөллөөс ялгаж чаддаггүй

Тархи бидний юу бодож байгаа болон юуг жинхэнээсээ хийж байгааг ялгадаггүй.

Эрдэмтэд хоёр хэсэг хүн авчраад эхний хэсгээр нь төгөлдөр хуур тоглуулж, хоёр дахь хэсгийнхнээр зүгээр л төгөлдөр хуур тоглож байгаа юм шиг төсөөл гэсэн байна.

Гэтэл тархи хөгжим жинхэнээр тоглосон, тоглож байгаа юм шиг төсөөлсөн хоёр хоёул яг адилхан хариу үйлдэл үзүүлж байжээ.

Өөр нэг туршилт. Хэсэг хүнийг байхгүй хоолыг идэж байгаагаар төсөөл гэсэн байна. Хүмүүс яг л хоол идэж байгаа юм шиг “үмхэж, залгиж” байхыг судлаачид харж байлаа. Үр дүнд нь өнөөх хүмүүсийн өлсөх мэдрэмж буурсан байжээ.

Оюун ухаан, бие организмын мэдрэмж хоёр харилцан уялдаатай байдаг нь эндээс харагдаж байна. Бодит байдал уу, зүгээр төсөөлөл үү гэдгээс хамаарахгүйгээр химийн хариу үйлдэл үзүүлэхийг тархи бие организмд “даалгадаг” байх нь. Тухайлбал байнга л тайвширч чадахгүй байх юм бол цусан дахь бухимдлын гормон болох кортизолын түвшин нэмэгдэнэ. Сайхан мэдээ сонсож баяртай байх тутамд аз жаргалын гормон серотонин ихсээд байна. Тэгэхээр та өөрийгөө байнга аз жаргалтайгаар төсөөлж, сэтгэл өөдрөг яваарай.

Тархи бодит байдлыг төсөөллөөс ялгаж чаддаггүй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close