Бусад хүмүүс

Жүжигчин Т. Бархүүгийн охин Б. Сүндари жүжигчин болно

“Х-Түц” продакшны жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү нарын охин Б.Сүндари фэйсбүүк хуудсанд алдартай нэгэн билээ.Авьяаслаг, өхөөрдөм охин Б. Сүндаригийн бичлэг фэйсбүүк хуудсанд цацагдсан даруйдаа хандалт ихээр авдаг бөгөөд Т.Бархүү, И.Одончимэг нар охиноо жүжигчин болгох байх хэмээх таамаглал олон нийтийн дунд байдаг.Чадварлаг жүжигчдийн хойч үе болсон Б.Сүндари харин ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ хэдийнээ сонгожээ.

Тэрээр NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт аавтайгаа хамт оролцжээ. Энэ үеэр Б. Сүндаригаас хөтлөгч Ч.Уранхолбоо ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаар асуухад “жүжигчин”болно гэж хариулжээ.

Чөлөөт Эмэгтэйчүүд

"Чөлөөт эмэгтэйчүүд"- ийн зочиноор жүжигчин Бархүү охин Сүндарийн хамт уригдлаа. Дүрсгүй хэвлүүхэн яриатай бяцхан зочин Сүндари юу ярьсан бол…

Posted by Чөлөөт эмэгтэйчүүд шоу нэвтрүүлэг on Monday, October 8, 2018

Харин жүжигчин Т.Бархүү энэ тухай “Би арван жилд байхдаа жүжигчин болно гэдгээ мэдэж байсан бол өдийд арай өөр төвшинд байх байсан байх гэж боддог болохоор охиноо жоохон дэмжисхийгээд л явдаг юм. Үнэхээр дуртай юу, үгүй юу гэдгийг нь шалгаж үзээд л байгаа. Энэ насан дээр нь гоё тамгалаад гэдэг шиг нэг уран сайхны кино хийх гэж энэ жил нэлээн зүтгэлээ. Тэгээд охиноо тоглуулъя гэж бодож байсан энэ жил арай амжсангүй. Ирэх жил хүүхдийн, гэр бүлийн кино хийчих юм сан гэж бодож байгаа” хэмээжээ.

Авьяаслаг охин Б. Сүндари өнгөрсөн хоёрдугаар сард Х-Түц” продакшны сар шинийн баярт зориулсан “Ийм нэгэн өдрүүд” баярын тусгай зохиомжид анхны дэлгэцийн бүтээлдээ тоглосон юм.

Ийм нэгэн өдрүүд Х ТҮЦ

"ИЙМ НЭГЭН ӨДРҮҮД" сар шинийн баярт зорилсан тусгай хөтөлбөрийн трэйлэр бэлэн боллоо. Эрхэм та Сар шинийн өдрүүдээр гэр бүлээрээ хүлээн авч үзээрэй. 2 сарын 15-наас Univision, Ddish, Look tv видео сангаас…

Posted by X-Tuts Production's on Thursday, February 8, 2018

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close