Бусад хүмүүс

Хятадын дунд сургуулийн сурагчдын бодлого сошиал хэрэглэгчдийн толгойг гашилгаж байна, та бодож чадах уу?

Хүүхэд тань сурах бичиг дээрээсээ танд бодоод үз дээ гээд бодлого өгч байсан уу, тэр бодлогыг нь та бодож чадахгүй овоо удаан суув уу? Ийм зүйл олон хүнд тохиолдоо байлгүй дээ. Хятадын аав, ээж нар ч гэсэн адилхан.

 

Хятадын сургуулийн бага ангийн математикийн сурах бичиг дээр байгаа бодлогыг танд танилцуулахаар бэлдлээ. Хятад сурагчид нь өөрсдөө өлхөн боддог гэсэн шүү. Интернетэд Хятадын дунд сургуулийн сурагчид боддог муур, ширээ бас яст мэлхийний тухай нэгэн бодлого тавигджээ – олон интернет хэрэглэгчдийг мухардалд оруулсан байна.

 

Бодлого нь ширээний өндрийг олох.

 

Яст мэлхийнээс ширээний доод хэсэг буюу муурын толгой хүртэл 170 см.

 

Харин ширээн дээр сууж байгаа муурын зулайгаас ширээн доор байгаа яст мэлхий хүртэл – 130 см зайтай.

 

Хүүхдүүдэд хариултын хувилбаруудыг өгч бодуулдаг. Харин таныг хувилбаргүйгээр өөрөө бодно гэж найдлаа.

 

Доошоо гүйлгэх гэж яарсны хэрэггүй ээ, эхлээд өөрийнхөө хариултыг хэл. Доор бодлогын нууц тайлагдана. Бодлогыг зөв бодох аргыг

 

YouTube-ийн MindYourDecisions сувгийн эзэмшигч тайлбарлаж байна. Эхний арга Тэгшитгэл зохиогоод дараа нь амьтдыг “хасна”.

Анхны дүр зураг: муур+ширээ-яст мэлхий=170 см Хоёр дахь дүр зураг: яст мэлхий+ширээ-муур=130 см Одоо муур болон яст мэлхийгээ “хасна”. Танд 300 см өндөртэй 2 ширээ байна. 2-т хуваагаад 150 гарч байна.

 

Хоёр дахь арга Математикийн аргаар бодож амжилт гаргаж чадаагүй бол харааны аргаар бодлогыг бодьё. Ширээг дээр дээрээс нь байрлуулаад, дараа нь муур болон яст мэлхийг “хас”.

 

Бодлогыг бодох бичлэгийг YouTube -ээс 350,000 гаруй хүн хандаж үзсэн байна. Хэрэглэгчид дараах байдлаар коммент хийсэн байна:

 

“Хэзээ ч Хятад явахгүй, 150 см-ийн өндөр ширээний ард суухад би хэтэрхий намдах юм байна”, “Би 2 арга олсон”, “Би гурав дахь аргыг ч мэднэ”, “Будаа идүүлсэнд баярлалаа”. Найз нартайгаа хуваалцаарай, тэд толгойгоо жоохон ч гэсэн зовоог. Хэрвээ бодлого танд амархан байсан бол хүүхдэдээ бодуулахаар өгөөрэй

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close