Бусад хүмүүс

Үе үе өлсвөл чихрийн шижингээс сэргийлнэ

Хоолны дэглэм зөв барьж дадах юм бол чихрийн шижин өвчнөөс сэргийлэх эмчилгээ хийлгэхгүй байх боломжтой гэдгийг Торонтогийн их сургуулийн эрдэмтэд нотлов. Судлаачид нойр булчирхай болон элэг нь өөхлөсөн оготнууд дээр туршилт явуулжээ. Мэрэгч амьтдын өөхлөлт 2-р төрлийн чихрийн шижин өвчин болж даамжирч байсан гэнэ. Мэргэжилтнүүд нойр булчирхай, элгэнд нь хуралдсан өөхнөөс ердөө ганцхан граммыг автал чихрийн шижний шинж тэмдгүүд бүрмөсөн арилж байсан гэнэ.

Үүнтэй адил үйлчлэлийг өлсөх үйл явц үзүүлдэг аж. Судлаачид сайн дураар туршилтад оролцсон хүмүүс дээр судалгаа явуулав. Хоёр оролцогч нэг өдөр хоолгүй явж байсан бол гурав дахь оролцогч гурав хоног тутамд нэг өдөр өлсөж байсан гэнэ. Энэ дэглэмээ тэд 10 сар барьжээ. Үр дүнд нь оролцогчид илүүдэл жингээ хаясан бөгөөд чихрийн шижин өвчний шинж тэмдгүүд нь арилсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close