Бусад хүмүүс

Сахар, сүү, талх болон дарс эмэгтэй хүний гоо сайхныг хэрхэн эвддэг вэ?

Эмч нар дуу нэгтэйгээр батлан хэлж байна: арьсны асуудал нь (үүнд мөн эрт үрчлээтэх хамаарна) – буруу хооллолтын үр дагавар. Таны идэж ууж байгаа болгон таны арьсанд шууд нөлөөлнө. Дэлхийн оддын гоо сайхныг хариуцан ажилладаг дэлхий хэмжээний гоо сайханч Нигма Талиб саяхан “Ageing: The Revolutionary Inside-Out Plan to Glowing, Youthful Skin” номоо эрхлэн гаргажээ. Номондоо бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнс арьсанд хэрхэн нөлөөлдөг болохыг дурьдсан байна.

 

Тэрээр номондоо: “Өвчтөн манай эмнэлэгт үзүүлэхээр иржээ – би харангуутаа л түүнийг юу иддэг болохыг мэдсэн. Арьсны элбэг тохиолддог асуудал хоол хүнснээс шууд хамааралтай байдаг. Би гудамжаар зөрж байгаа хүмүүсийн нүүр царайг ч хараад юу иддэгийг нь өөртөө боддог юм. Би өөрийн эрхгүй тэр танихгүй хүнийг зогсоогоод сүүгээ бага ууж, гоймонгоо багасга гэж хэлмээр санагддаг. Харваас идэж байгаа хоол нь түүний арьсыг баллаж байгаа нь илт байгаа болохоор шүү дээ.

 

Өглөө идсэн каш, өдрийн цайн дээрээ идсэн гоймон зэрэг нь гадаад төрхөнд нь нөлөөлж байгааг тэд гадарлахгүй л байгаа. Өдөрт уусан цөөн хэдэн хундага дарс нь нүдний арьсны үрчлээ гарах шалтгаан гэдгийг ч тэд мэдэхгүй яваа. Цөцгийтэй соус эсвэл зүсэм бяслаг нь зарим нэг хүмүүсийн нүдний доорх хар толбо гарах шалтгаан гэдгийг мэдэхгүй шүү дээ”. Талиб хоол хүнс таны арьсанд шууд нөлөөлнө гэдгийг баттай хэлж байна. “Таны хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдаж гормоны өөрчлөлтөд оруулдаг юм. Та гадна, доторгүй эрт хөгширч эхэлнэ.

 

Гурилан, сүү болон сүүн бүтээгдэхүүн, сахар, согтууруулах төрлийн ундаа арьсанд илүү муугаар нөлөөлдөг болохыг та анхаараарай”. Таны дух, эрүү, хацар, нүдэнд илүү нөлөөлнө. Түгээмэл тулгардаг асуудлуудаас дурьдахад: Дарсны нүүр Шинж тэмдэг: нүдний эргэн тойрон улайх, үрчийх; хацар суларч унжих; арьсны нүх томрох; хуурайших; арьс нурах; хамар болон хацар улайх; уруул омголтож, үрчийх. Эдгээр шинж тэмдэг нь долоо хоногт хэд хэдэн хундага уусны дараа л шууд илэрнэ. Зөвхөн дарс ч бус өөр бусад төрлийн согтууруулах төрлийн ундаа бүгд адил. Согтууруулах төрлийн ундаа нь арьсыг хуурайшуулахаас гадна элгийг гэмтээнэ, сахарын хэмжээг ихэсгэнэ. Хэрхэн засах вэ: хэсэг завсарла. Гурван долоо хоног согтууруулах төрлийн ундаанаас татгалз. Тэгээд 80/20 гэсэн дүрмийг баримтлаарай: согтууруулах төрлийн ундаа уух 5 санал болгоны нэгийг л хүлээж ав.

 

Сахарын нүүр Шинж тэмдэг: дух үрчлээтэх; зовхи унжих; нүүрний арьс унжих; нүүрэн дээр өвчтэй батга гарах; арьсан дээр пигментийн толбо үүсэх; арьс цайвар, саарал өнгөтэй болох. Сахаранд донтох шиг амар зүйл байхгүй: эрч хүчээр сэлбэдэг идээ. Үйлчлэх хугацаа нь хоёр цаг орчим болохоор хоёр цагийн дараа дахиад л амттан идмээр санагдана.

 

Ажиллах зарчмыг товчоор ойлгуулбал: та ямар нэгэн амттан идэхэд цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгдэнэ – та хэсэгтээ л эрч хүчтэй, сэргэлэн байна. Сахарын хэмжээ богино хугацаанд унаж эхлэхэд та дахиад л амттан идмээр, харин энэ удаад бүр их хэмжээгээр идэх хүсэл төрнө. Энэ бол “хар тамхичны тойрог” юм. Бид сахарыг хар тамхи гэж байгаа юм биш, хамгийн гол нь сахарын хараат болж байгаад л асуудал оршиж байна. Үүнээс гадна, гэдэс ходоодны сайн нянгийн тэнцвэрийг алдагдуулдаг. Бас нэгэн тойрог ажиллана гэсэн үг: та хэдий хэр хэмжээний сахар хэрэглэнэ төдий чинээ нян устгана. Тэгэхээр бие эрхтэн дутагдаж байгаа зүйлээ нөхөхийн тулд илүү ихийг шаардана… Хэрхэн засах вэ: боловсруулсан амттан авч идэхээ боль, тэгээд л боллоо. Шоколадтай жигнэмэг, бялуу, нарийн боовыг март. Амттан идэхээ больж чадахгүй бол идэх хэмжээгээ бага багаар хас.

Амттаныхаа хэмжээг хоёр дахин багасгаж чадвал таны арьс өөрчлөгдөнө. Муу сахарыг байгалийн сахараар соль: амттай жимс, зөгийн бал зэрэг нь эрүүл хувилбар. Сүүний нүүр Шинж тэмдэг: зовхи хавдах; нүдний доор хөх толбо үүсэх; жижиг цагаан толбууд үүсэх; эрүүний хэсэг барзайх. Байнгын суугаа ажил томчуудын хоол боловсруулах эрхтний хэвийг үйл ажиллагааг алдагдуулдаг, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чадамж нь буурдаг байна.

 

Энэ нь үрэвслийн эх үүсвэр болдог ажээ Дэлгүүрүүдэд зарагддаг сүү, сүүн бүтээгдэхүүнд маш их гормоны гаралтай нэмэлт бодис ордог ажээ. Учир нь фермерт өсгөн үржүүлж байгаа үнээнүүдийг гормоноор бөмбөгддөгт гол шалтгаан оршиж байна. Иймд энэ төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн нь зөвхөн арьсанд муугаар нөлөөлөөд зогсохгүй хүний биед бүхэлдээ муугаар нөлөөлдөг болохыг анхаарна уу. Хэрхэн засах вэ: хэрвээ та лактозын харшилтай байж болзошгүй гэж таамаглаж байгаа бол сүүн бүтээгдэхүүнийг 3 долоо хоног хэрэглэхээс татгалз.

 

Таны арьсанд өөрчлөлт орох эсэхийг нь сайн ажигла. Хэрвээ мэдэгдэхүйц өөрчлөлт гарч та илүү эрч хүчтэй болж байвал насан туршдаа сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах болж дээ. Талхны нүүр Шинж тэмдэг: хөөсөн улаан хацар; нүүр болон эрүү хавьд гарах пигментын хар толбо. Талханд агуулагдах цавуулаг нь хүний дархлааны системд муугаар нөлөөлдөг. Нэгдүгээрт, бэлгийн гормоны тэнцвэрт байдал алдагдана, цаашлаад нүүрэн дээр хар толбо үүснэ.

 

Мөн өөр бусад эрхтнүүдэд ч нөлөөлдөг байна. Нүүрэн дээгүүр гарах улаан том том батганууд нь талхнаас болж байгаагаа мэдэхгүй яваа хэдэн сая хүмүүс байгаа нь харамсалтай. Хэрхэн засах вэ: хэрвээ таны арьсны гол асуудал талх бол хэрэглээнээсээ хас, ядаж гурван долоо хоногоор. Энэ хугацаанд таны арьсанд өөрчлөлт гарах эсэхийг нь сайн ажиглаарай.

Энэ хугацаанд ислэг ихтэй өөр хүнс хэрэглэхээс гадна ус сайн уугаарай. Гэдсэнд хуримтлагдсан цавуулгийг та энэ хугацаанд биенээсээ гадагшлуулах ёстой. Таны хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа сайжрахад таны арьс эрүүл өнгө зүстэй болно

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close