Бусад хүмүүс

Эмчийн дүрд 14 хоног тогложээ

Нэгэн эрэгтэй Францын Бордо хотын эмнэлэгт дор хаяж хоёр долоо хоног эмчийн дүрд тоглосны эцэст цагдаа нарт саатуулагдсан байна. 50 орчим насны энэ эр эмчийн өмсгөл, чагнуурыг хулгайлж аваад Пеллегрин Pellegrin эмнэлэгт эмчийн дүр эсгэн хүмүүст үзлэг хийж байсан гэнэ. Тэндхийн эмч нар түүнээс асуулт асуухад мань хүн өөр салбараас энд шилжиж ирсэн хэмээн хэнэг ч үгүй хариулдаг байв.

Эцсийн бүлэгт түүнийг эмнэлгийн аюулгүй байдлын алба анхааралдаа аваад цагдаа нарт мэдэгдсэнээр асуудал тодорхой болсон аж. Цагдаад өгсөн мэдүүлэгтээ саатуулагдсан этгээд өөрийн бурууг хүлээсэн төдийгүй бүх амьдралынхаа туршид эмч болохыг мөрөөддөг байснаа хэлсэн байна. Энэ хуурамч эмчид үзүүлсэн хүмүүсийг тогтоож чадаагүй байна. Түүнийг батлан даалтаар тавьж явуулсан бөгөөд удахгүй шүүх хурал болох гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close