Бусад хүмүүс

Сахар, давстай скраб – арьс сулрах болон целлюлит “баяртай”

Сахар болон давс – залуугаараа үлдэх гоо сайхны өдөр тутмын арчилгааны жор. Скраб бэлдэх энэхүү жирийн жорыг айл болгонд байдаг орцоор хийнэ. Орц: Сахар – 250 гр Давс (далайн байвал сайн) – 250 гр Тал стакан ургамлын тос

 

Хийх арга: Сахар, давс болон тосоо сайтар холиод орой шүршүүрт орохдоо биеийн асуудалтай гэсэн хэсгүүдээр түрхэж сайтар арчина.

 

Угааж цэвэрлээд биеэ хатаасны дараа чийгшүүлэгч тос эсвэл лосьон түрхээрэй. Сарын турш тогтмол хэрэглэхэд таны арьс чангарч байгааг мэдрэх болно. Анхны гарсан үр дүнгээс хойш уг скрабаа түрхсээр байна. Хямдхан бөгөөд энгийн энэ скрабаар бүх биеэ арчлах боломжтой. Бидний санал болгосон жор танд ашиг тусаа өгнө гэж найдаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close