Бусад хүмүүс
Ким кардашьяныг лааны тосон барималтай зүйрлэжээ

Америкийн реалити шоуны од, 37 настай Ким Кардашьян саяхан Tiffany & Co брэндийн арга хэмжээнд оролцжээ. Кардашьян энэ удаад ч олон нийтийн дунд гарахдаа биеийн төгс галбираа гайхуулсан “хагас нүцгэн” өвөрмөц даашинз өмссөн байна.
Нью Йоркийн Blue Book Gala -д болсон Tiffany & Co брэндийн арга хэмжээ, хүлээн авалтад оролцсон Ким Кардашьяны зургийг үзсэн түүний шүтэн бишрэгчид нэртэй одын төрх байдлыг лааны тосон барималтай зүйрлэжээ.
Учир нь Кимын ямар ч хувиралгүй, яг л нэг янзандаа байх царайг харсан шүтэн бишрэгчид нь түүнийг ботокс болон уруулын филлераа ихдүүлснээс ийнхүү хөдөлгөөнгүй, нэгэн хэвийн царайтай болсон гэж хардаж байна.