Бусад хүмүүс

Скарлетт Йоханссон нам гүм газар амьдарна

Холливудын 33 настай нэрт жүжигчин Скарлетт Йоханссон Нью-Йорк мужийн Роклэнд-Каунти тойрогт орших Палисэйд гэдэг чимээгүйхэн тосгонд байшин худалдаж авчээ. Дөрвөн унтлагын өрөөтэй энэ байшинг Скарлетт бүсгүй дөрвөн сая доллараар авсан гэнэ. Байшин Гүдзон мөрөн рүү харсан үзэсгэлэнтэй газар оршдог юм.

Түүнийг Цагаан ордны Баруун жигүүрийн зураг төслийг хариуцаж байсан архитекторчийн төслөөр барьжээ. Скарлеттээс өмнө энэ хөдөөх харшид олон ч алдартай хүн амьдарч байсан гэдэг. Энэ хавар Скарлетт Йоханссон бүсгүй найз залуу Корим Жосттойгоо нэг гэрт амьдрах болсон билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close