Бусад хүмүүс

Нумын орд: Бусдын өдөөн хатгалга, элдэв явуулгад бүү авт

ХОНЬ – (3/21-4/19)
Ямар ч ажилд тууштай байвал амжилтанд хүрнэ. Хэт их унтвал бие сулбайна. Аян замд гарах, бичиг баримтанд гарын үсэг зурах, эрдэм номд шамдан суралцахад ээлтэй. Дотоод мөн чанарын тусгалыг орчноосоо харна.

ҮХЭР – (4/20-5/20)
Аливаа бүхний жинхэнэ мөн чанар тодорно. Шударга үнэнийг эрхэмлэдэг хүнд хувь тавилан бэлгээ барина. Энэ нь албан тушаал ахих, шагнал урамшуулал авах, сэтгэлд нийцтэй хүнтэй учрах, орлого ашиг олох гээд амьдралын аль ч хүрээг хамарч мэднэ.

ИХЭР – (5/21-6/21)
Цэцэн мэргэн оюун ухаан, мэдлэг боловсролын өдөр. Юуг ч эртнээс бүү төлөвлө, юмс санаснаас эсрэгээр эргэнэ. Дотоод дуу хоолой, зөн билгээ сонсч бүхннйг хийгээрэй. Зөн билэгтээ итгэснээс алдана гэж үгүй. Шашны зан үйл, домын арга, эртний номлолыг судлахад ээлтэй.

МЭЛХИЙ – (6/22-7/22)
Оюун ухаан, мэдлэг боловсролыг дээдлэх өдөр. Сарны сайн нөлөөгөөр шинжлэх ухааны болон шашин, зан үйлийн судалгаа амжилттай. Эндээс далдлагдсан мэргэн санаа, нууц ухааныг олж авна.

МЭЛХИЙ – (6/22-7/22)
Оюун ухаан, мэдлэг боловсролыг дээдлэх өдөр. Сарны сайн нөлөөгөөр шинжлэх ухааны болон шашин, зан үйлийн судалгаа амжилттай. Эндээс далдлагдсан мэргэн санаа, нууц ухааныг олж авна. Санхүүгийн байдал сайжирна.

АРСЛАН – (7/23-8/22)
Хамтын ажиллагаа үр дүнтэй. Чухал асуудлаар бусадтай санал солилцон, олон нийтийг хамарсан арга хэмжээг хамтын хүчин зүтгэлээр хийж явуул. Мэдээлэл туршлага солилцох, уулзалт зохион байгуулах, бусдыг урамшуулан дэмжихэд ээлтэй. Өнөөдөр эхэлсэн ажил амжилттай өндөрлөнө. Ажлаа солих, шинээр ажилд орох, аян замд гарахад сайн. Шийдэмгий байж, амьдралдаа томоохон өөрчлөлт хий.

ОХИН – (8/23-9/22)
Өөрийгөө таньж мэдэх өдөр. Тиймээс чухал ажил төлөвлөх хэрэггүй. Бүү ядар, ажил амралтаа зохицуул. Үдээс хойш найз нөхөдтэйгээ уулзах, ажил төрөл хөөцөлдөх, шинэ харьцаа холбоо тогтооход тааламжтай. Урлаг уран сайхан гээд бүтээлч салбарт ажиллагсдад бүх талаар сайн. Тэд шинэ сонин зүйл сэднэ.

ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Шударга үйлийн төлөө тэмцвэл амжилтанд хүрнэ. Аливааг шинээр эхлэхэд таагүй. Худалдаа арилжаа, санхүүгийн ажиллагаа ашигтай. Оюуны хөдөлмөр, шинжилгээ судалгааны ажил үр бүтээлтэй байна. Шинэ мэдлэг олж авах, хуримтлагдсан туршлагыг системчлэхэд сайн.

ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Бясалгал ариусал, ухаарлын өдөр. Гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ арчилбал үр дүнтэй. Эрүүл агаарт гарах, биеийн хүчний хөдөлмөр хийх, газар шороотойгоо харьцах нь таны сэтгэл зүй, бие махбодод сайн. Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл түвшин бай.

НУМ – (11/22-12/21)
Ухаалаг даруу байх нь амжилтанд хүрэх үндэс болно. Бусдын өдөөн хатгалга, элдэв явуулгад битгий авт. Танд таагүй ханддаг хүн ажлын эмх цэгцийг алдуулах, сэтгэл санааг үймүүлэх зорилготой байна. Тиймээс гадны нөлөөнд автахгүй байх нь чухал. Гэр бүлдээ анхаарах шаардлага гарна. Санхүүгийн байдал сайжирна.

МАТАР – (12/22-1/19)
Нууцад нэвтрэх өдөр. Аян замд гарах, чухал арга хэмжээ зохион байгуулахад таагүй. Зугаа цэнгэл хөөвөл бие сэтгэл хямрана. Мөргөл залбирал үйлдэж, буян хийвэл амьдралын утга учир, нууцад нэвтэрнэ.

БУМБА – (1/20-2/18)
Ямар ч зүйлийг төлөвлөх хэрэггүй. Азаа сорих, шинээр ажил төрөл эхлэхэд муу. Шинэ тавилга, хувцас хунар худалдаж авбал удаан эдлэгдэхгүй. Хэл ам, хэрүүл, маргаанд бүү оролц.

ЗАГАС – (2/19-3/20)
Зөн билэг, мэдрэмж мэдэгдэхүйц хурцдана. Тиймээс залхуурч халшралгүй ажиллаж, эхэлсэн зүйлээ заавал дуусгах нь чухал. Мэргэ төлгө тавьбал чухал зүйлийг мэдэж авна. Худалдаа наймаа одтой, мөнгө авах, өгөхөд сайн. Шинэ эд зүйл худалдан авбал ашигтай.
Эх сурвалж http://www.info.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close