Бусад хүмүүс

“Солиотой баян Азиуд” кино Хятад улсад нээлтээ хийнэ

“Солиотой баян Азиуд” кино ирэх 11 дүгээр сарын 30-наас эхлэн Хятадын кинотеатруудаар гарч эхэлнэ гэж “Warner Bros.” компани мягмар гарагт мэдээлэв.

Дан Ази жүжигчдийн бүрэлдэхүүн бүхий маш баян Азиудын тухай кино Хятад улсад амжилт олох эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд уг кино нь “Алт ухсан түүх” нэртэйгээр олон нийтийн хүртээл болох ажээ. Тус кино өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Хонг Конгод нээлтээ хийхдээ “Миний супер баян найз залуу” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан юм.

АНУ болон өөр бусад олон арван улсын кинотеатруудад өнгөрсөн зуны сүүлээр нээлтээ хийж, олны хүртээл болсон “Солиотой баян Азиуд” кино дэлхий даяар нийт 228 сая ам.долларын ашиг орлого олжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close