Улс төрчид

Ерөнхийлөгч Х.Баттулга Ю.Цэдэнбал агсныг үл хүндэтгэж, Увсынхны дургүй хүргэжээ

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймагт айлчлал хийжээ. Тус аймагт айлчлан очсон үе үеийн төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнууд Увс аймгаас гаралтай Монгол улсыг 44 жил удирдан чиглүүлж явсан их удирдагч Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай ажээ. Харин энэхүү уламжлалыг зөрчин Х:Баттулга тус хөшөөнд цэцэг өргөлгүй буцсан гэнэ. Тэднийг хүлээн авсан Аймгийн ЗДТГ-ын ажилчид түүний өргөх цэцгийг урд өдөр нь бэлдсэн байсан хэдий ч Ерөнхийлөгчийн Тамгын Газраас хөтөлбөр ирэн тус хөшөөнд цэцэг өргөх шаардлагагүй болохыг мэдэгджээ.

Ийнхүү тэрээр хөшөөнд цэцэг өргөлгүй  айлчлалаа өндөрлөсөн бөгөөд үүнд намын үзэл суртал ихэд нөлөөлөв бололтой. Учир нь АН дарга С.Эрдэнэ твиттер хуудаснаа “Тухайн үеийн Орос, Коммунистуудын гар хөл болж, Монголыг дарангуйлж, хаан шиг амьдарч байсан, хэн дуртайгаа хэлмэгдүүлж байсан хүнийг удирдагч болгон магтан дуулахаа ядаж больчхооч. Хэлмэгдүүлэлтэд өртөж амь нас, ар гэр, үр хүүхдээрээ хохирсон олон мянган хүний өмнөөс чамд бичив!” хэмээгээд авчээ. Үүнээс үзэхэд Ардчилсан Намын үзэл сурталд нийцээгүйн улмаас Х.Баттулга болон Намын нөхөд нь ийм үйлдэл гаргасан байж болзошгүй хэмээх шүүмжлэлд өртөөд байгаа бөгөөд улс орны эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч тэргүүтэй удирдагчид үзэл суртлаас үүдэлтэй үл тоосон үйлдэл гаргасанд олон нийт ихэд бухимдаж байгаа ажээ.

Image may contain: flower

Image may contain: one or more people, people standing and outdoor

Image result for х.баттулга увс

Image may contain: 1 person, sitting and text

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close