Бусад хүмүүс

# Заавал_уншаарай…

Ажил олгогч газруудад хяналт шалгалт хийж байгаа Хууль зүйн яамны салбар байгууллагын ажилтнууд Өглөөний 04:30 мин Солонгос улс

Барилгын салбарт хууль бусаар ажиллаж байгаа гадаад ажилчдыг шалгах хяналтанд 10сарын 11ны өдөр өглөө үүрийн үүрийн 04цаг 30мин.д Сөүлийн Гүрү дүүрэгт дохиоллын систем бүхий 25 хүний суудалтай бага оврын 2 автобусаар Хууль зүйн яамны 30 ажилтан ирж хяналт шалгалтыг хийлээ .

 

Ажлын байраа хамгаалан үлдэх хүсэлтэй Солонгос иргэд тэдний дотроос 50 орчим тооны хэсэг бүлэг Солонгосчууд : Бүгдийг нь барьж явуулах хэрэгтэй , бусдын идэх хоолыг булааж идэгсэдийг албадан буцаах хөөххэрэгтэй гэх зэргээр үүрийн зэврүүн хүйтэнд нааш цааш хөдлөн биеээ дулаацуулж байгаа урт дарааллын зүгт Солонгос ажил олгогчдын байрны байршлыг зааж өгч байлаа . Энд 1000 орчим хятад ажилчид цугларан урт дараалалд зогсож байв.

Тус өдрийн Хууль зүйн яамны ажилчдын гол зорилго нь хууль бусаар визгүй амьдарч, ажиллах зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэхээр ирсэн гадаад иргэдийг нэг бүрчлэн шалгаж анхны удаа баригдсан тохиолдолд ч харж үзэлгүй албадан нутаг буцаах арга хэмжээг шууд авна гэдгээ илэрхийллээ.

10сарын 1 ээс Хууль зүйн яамны онцгой шалгалтыг эхлүүлсэн ч зөвшөөрөлгүй ажил хийх гадаад ажилчдын тоо цөөрөхгүй байгааг хэллээ.

Хууль зүйн яамны ажилтнуудын машиныг хармагцаа шууд гар утсаараа зураг дарах болон аль нэг тийшээ утаснаасаа мессэж явуулах зэргээр янз бүрийн үйлдэл үзүүлж байсан бол тэдний дотроос солонгосоор хамгийн сайн ярьдаг багийн ахлагч 5 хятад иргэнтэй ярилцахад Хятадуудыг Wechat мессэнжэрээр дамжуулан баривчилгаа болон хяналт шалгалтын мэдээллийг авдаг гэж мэдээлэв

 

Энэ өдөр 1000 хүн дараалалд зогсож байсан байрнаас нэг ажилчинд гав зүүж баривчлах мөчид хэдэн зуун хүн сүнсээ зайлтал зугтаан гүйснээр тэдний амь насанд аюул учрах эрсдэл өндөр байлаа.

 

Хяналт шалгалт хийсэн өдөр ажил олгогчдын байрны орчин тойрныг бүх хэсгийг цагдаагийн хамгаалалт бүслэлтэнд авж баривчилгааг хийсэн байна. Энэ оны 2 сард хийсэн баривчилгаагаар 20 гаруй хүнийг хамруулсан бол барилгын ажилчдын өдрийн хоолны гуанз барилгыг шалгах хүртэлээ хэллээ.

 

Хууль зүйн яамны ажилтнууд энэ өглөө барилгын хятад ажилчдад бичиг баримтын үзлэг шалгалт хийхэд 50орчим насны 3сарын аялалын визтэй Хятад иргэн

 

Би энэ өглөө эрт ажил хийх гэж ирээгүй , салхинд гарах гээд явж байна хэмээн тэдний эсрэг уурлажээ.

 

Тэдний бараг 90хувь нь аялалын 3 сарын визний хугацаандаа барилгын салбарт хууль бусаар ажиллаад нутаг буцдаг байна .

 

40настай нэгэн Хятад ажилчин :Баривчилгаанд ажилласан Гадаадын иргэн харьяатын албаны ажилчдын нүүр царай төрх төдийгүй тэдний унаж ирсэн машины дугаарыг хүртэл нэгд нэгэнгүй бичлэг хийснийг илрүүлж шалтгааныг тодруулахад Гадаадын иргэн харьяатын албанд өгсөн

 

Цагаачлах хүсэлтийн өргөдлийн хариу нь амжилтгүй мэдээ авчирж буцаагдсан талаар дурдаад энэ бичлэгээ зөвхөн эхнэртээ үзүүлж сонирхуулах гэсэн юм хэмээжээ.

 

Албаны ажилтнаас тус хятад иргэний өргөдлийн хариуг шалгаж үзэхэд хуурамчаар худал мэдүүлэг өгсөн болох нь тодорхойлогдсон байна. Энэ өдрийн хувьд баривчилгаа биш зөвхөн өнгөц үзлэг байсан гэх царайгаар үлджээ .

 

4өдрийн турш ажилд гарч чадаагүй Солонгос иргэний яриагаар бол 120 мянган воны цалинтай ажлыг 70-80мянгаар хийлгэхээр Солонгос иргэдийн ажлын байрыг булааж буй болохыг илэрхийлээд ажлын байраа үлдээмээр байгаагаа хэллээ.

Үйжонбү хот Володя Батцэцэг 2018.10.14 өдөр 11:27 мин

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close