Олны танил

Биеэс ялгарагч шингэнүүдийн тухай итгэмээргүй баримт

Шүлс- Хүний аманд 24 цагийн турш ялгардаг, байгалиас заяасан шингэн шүүрэл.

1 Шүлс гоожих

Шүлс гоожих

Хүн өдөрт 1.5 л шүлс ялгаруулдаг

Шүлс нь шүлсний булчирхайнаас ялгарах бөгөөд 99.5 хувь уснаас тогтдог бол 0.5 хувь нь төрөл бүрийн протейноос бүрдэнэ. Энд электролит буюу давс агуулагддаг. Дээрх протейнуудын тал хэсэг нь шүлсээр дамжуулан шүд болон буйлыг гайхалтай цэвэрлэх шидтэй бол үлдсэн протейнууд мөөгөнцөр болоод нян бактерийг устгадаг.

– Хэлийг норгож, аливаа зүйлийн амтыг мэдрэхэд тусалдаг

Хоолны шингэцэнд сайнаар нөлөөлдөг. Идэж буй хоолоо сайн зажлах нь нянг устгаж элдэв өвчин үүсэх чадварыг үгүй хийдэг байна. Түүнчлэн, ааруул, ээзгий хүлхсэний дараа шүлс кальциар баяжиж, шүлс ялгаралтын хэмжээ ихсэж байгаа нь шүдийг эрдэсжүүлэхээс гадна, амны хөндийн механик цэвэрлэгээг сайжруулж шүд цоорлын өвчин ба шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Шүдний эрдэсжилт нэмэгдсэнээр паалан улам бэхэждэг.

– Шүлс нь бодис задлах үүрэг гүйцэтгэдэг

Тухайлбал, чихэргүй хуурай хүнсийг зажлаад л байвал чихэрлэг амттай болно.

– Шүлсний найрлагад залуужуулах фермент агуулагддаг

Нас ахиж, хөгшрөх тусам эд эсүүд үхжиж байдаг. Харин үүнийг шүлс нөхөн төлжүүлдэг. Гэвч 60 настайд хэлэн дээрх амт мэдрэх ферментүүдийн тал нь үгүй болдог байна.

2
1 мл шүлсэнд ойролцоогоор нэг саяас дээш нян агуулагддаг

1 мл шүлсэнд ойролцоогоор нэг саяас дээш нян агуулагддаг

Биеийнхээ шингэний 6-10 хувийг алдахад оюун ухаан хэвийн бус болж, ухаан алдах шинж илэрдэг бол 10 хувийг алдсан үед ярих чадвар алдагддаг

Харин 12 хувийг алдахад зүрх зогсдог ажээ. Хөгжиж буй хот, хөдөө суурин газар гэлтгүй бор хоолонд орж буй хүүхдэд амнаасаа хоол зажилж өгдөг. Энэ нь буруу бөгөөд амны хөндий маш олон тооны нян агуулдаг.

3 Хүн уйлахад нүүрний 47 булчин оролцдог аж
Хүн уйлахад нүүрний 47 булчин оролцдог аж

Инээхэд дөнгөж 17 булчин оролцдог болохыг эрдэмтэд тогтоожээ

Хэн нэгэн эр хажууд тань нулимс унагавал…

Нулимсаа дуслуулах үзэгдлийг 100 хувь гэж үзвэл, эрчүүдийн 38 хувь нь ямар нэгэн зүйлээр бахдах, бардамнал сэтгэлд нь хурсан болон бусад хүчтэй сэтгэл хөдлөлийн үедээ нулимсаа гадагшлуулдаг. Харин 23 хувь нь өвдөлт хүчтэй мэдрэх үед, хайр дурлал, хардалтаас болж 20 хувь, аз жаргалтай бол 15 хувь, хэн нэгний үхэл, гашуудал тохиох үед 14 хувь нь нулимсаа мэлмэрүүлдэг юм байна.

4 Хүн амьдралынхаа турш дунджаар 70 литр нулимс гадагшлуулдаг

Хүн амьдралынхаа турш дунджаар 70 литр нулимс гадагшлуулдаг

Аливаа зүйлд уярч, өрөвдөх гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөлийн үед хүн нулимсаа барьж дийлэхгүй асгаруулдаг байна.

Нулимсаа гадагшлуулах үзэгдлийг хувиар илэрхийлбэл,

– Эмэгтэйчүүдэд хайр дурлалын асуудал нөлөөлөхөд 42%

– Шарх болоод өвдөлтийг мэдрэхэд 36%

– Сэтгэл хөдөлгөм үйл явдлууд 29%

– Уурлаж бухимдсанаас болж 22%

– Гашуудал, зовлон бэрхшээл тохиоход 21% байдаг аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close