Бусад хүмүүс

2019-2020 ОНД ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРЛАГДАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД ХАДГАЛААД АВААРАЙ

Монгол оюутан залуус гадаадад явж суралцах сонирхолтой болсон. Тэдний цөөнгүй хувь нь жил бүр засгийн газраас зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байдаг.

Тусгал.мн 2019-2020 оны хичээлийн жилд Монгол улсын засгийн газраас зарлаж буй гадаадын их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

1. Болгар улсад мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр нэг, хөдөө аж ахуйн чиглэлээр найман оюутныг бакалавраар сургана1

2. Украйн улсад замын инженер, нисэхийн инженер, барилгын инженерээр нийт 15 оюутныг бакалавраар сургана

3. Беларусь улсад хөдөө аж ахуйн бакалавраар гурван оюутан

4. Куба улсад анагаахын чиглэлээр хоёр, бусад мэргэжлээр нэг оюутныг бакалавраар

5.  Оросын Холбооны Улсад бүх төрлийн мэргэжлээр 500 оюутныг бүх түвшинд сургана

6. Унгар улсад анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, молекул биологи, урлаг, хууль, хөдөө аж ахуй, хөдөө аж ахуйн инженэрчлэл, нийгмийн ухаан, мэдээлэл зүй, эдийн засгийн чиглэлээр 200 оюутныг бакалавр, магистр, доктороор

7. Бүгд Найрамдах Солонгос Улсад байгалийн шинжлэх ухаан, инженерээр найман оюутныг бакалавраар

8. Казахстан улсад таван оюутныг мэргэжлийн чиглэлийг нь харилцан тохиролцож бүх түвшинд сургана

9. Вьетнам улсад соёлын өв сэргээн засварлалт, инженер, сэргээгдэх эрчим хүчний инженер, эдийн засаг санхүү, анагаах ухаан, архитектур, олон улсын харилцаа, Вьетнам судлалаар 15 оюутныг бакалавр, магистраар

10. Лаос улсад сэргээгдэх эрчим хүчний бакалавраар найман оюутан

11. БНХАУ, ӨМӨЗО-д төрөл бүрийн мэргэжлээр бүх түвшинд 300 оюутан

12.  Франц улсад хөдөө аж ахуйн чиглэлээр бүх түвшинд 10 оюутан

13. Польш улсад соёлын өв сэргээн засварлалт, эрчим хүчний инженер, барилгын инженер, мэдээллийн  технологийн инженер, биотехнологи, польш хэл судлал, сэргээгдэх эрчим хүчний инженер, зам тээврийн инженер, уул уурхайн инженер, байгаль орчны хамгаалал, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй, мэдээллийн технологи, химийн инженер мэргэжлээр 23 оюутныг бакалавр, магистраар тус тус сургахаар тохиролцжээ.

Эдгээр тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтууд бүгд энэ хичээлийн жилийн  III-IV улиралд зарлагдах юм

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close