Но-той хүнОлны танил

ЦЭНХЭР ҮСТ ЦЭРЭНГИЙН БЭР ТЭМЭЭГЭЭР АЯЛАГЧ Н.БАЙГАЛЬМАА ГАДААД ИРГЭНЭЭС 230 САЯ ТӨГРӨГ ЗАВШСАН УУ?

Тэмээтэй аялагч Н.Байгальмаа гэгч эмэгтэй 2017 оны намар гадаадын жуулчидтай нэгдэж Монголоос Лондон хүрэх урт замыг тэмээгээр туулна хэмээн хэвлэлийн хурал хийж төв талбайгаас хөдөлсөн билээ. Энэ эмэгтэйг олон хүн дэмжсэний дотор Ерөнхийлөгч Х.Баттулга байв. Гэвч энэ эмэгтэйн талаар нэлээд таагүй мэдээ дуулдаж эхэллээ.

Tac.mn сайтад мэдээлснээр, Н.Байгальмаа гадаад иргэнээс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдож, уг асуудал хууль шүүхийн шатанд хүрчээ. Н.Байгальмаа нь цэнхэр үст Цэрэнгийн том хүү Нямкагийн эхнэр гэх мэдээлэл байгаа бөгөөд түүний аяллыг нөхөр нь дэмжсэн ч хадам ээж нь таалаагүй ажээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд, тэмээгээр аялагч Н.Байгальмаа нь гадаадын иргэнээс 230 сая төгрөг завшсан гэх үндэслэлээр шүүхэд дуудагджээ. Гэвч энэ асуудалд аялагч бүсгүй албан ёсны тайлбар хийгээгүй ба өнгөрөгч сарын 9-нд товлогдоод байсан шүүх хуралд оролцолгүй хойшлуулсан байна.









Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close