Бусад хүмүүс

Өнөөдрөөс эхлээд шүдээ ингэж угаагаарай! Яагаад гэвэл…

Танан цагаан шүдтэй болохыг хүсдэггүй хүн гэж хаана байх билээ. Инээх төдийд гэрэл цацрах цагаан шүд нь царай төрхийг улам бүр гэрэлтүүлж, өнгө нэмдэг. Харин та өнгөө алдаж, шарласан шүдээ хэрхэн цайруулахаа мэдэхгүй байвал, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ шүд цайруулах хялбархан болоод үр дүнтэй аргыг танилцуулах гэж байна.

1Ямар аргаар шүдээ цайруулах вэ?

Та шүдээ цайруулахын тулд гүзээлзгэнэ жимсийг ашиглана. Гүзээлзгэнэ жимсэнд агуулагдах “алимны хүчил” нь байгалийн гаралтай цайруулагч хэмээгддэг бол, үүнд агуулагдах “фолийн хүчил” нь шүдний шарыг арилгаж, цайруулна. Иймд та амттай гүзээлзгэнэ жимсийг нухаж, хүнсний содатай хольж, шүдээ цайруулах боломжтой юм.

Мөн хоол идсэний дараа нэг ширхэг гүзээлзгэнэ идсэнээр, шүдийг бага багаар цайруулж өгдөг.

2Хэрхэн бэлтгэх вэ?

Хэрэг болох зүйлс:

Гүзээлзгэнэ – 2-3 ширхэг

Хүнсний сода – 1/2 цайны халбага

Бэлтгэх арга:

Орцоо нэгтгэж, жижиг саванд хийгээд, сэрээ ашиглаж, гүзээлзгэнээ сайтар нухаарай. Харин үүнийгээ шүдний сойзондоо түрхэж, шүдээ сайтар угаахад хангалттай юм.

3Үр дүн

Та энэхүү аргыг 2 долоо хоног хэрэглэсний дараа, бодит үр дүнг харах бөгөөд шүд тань өмнөхөөсөө ч илүү цагаан болсон байх болно. Анхааруулж хэлэхэд энэхүү арга нь таны шүдний оог орлохгүй тул, өдөр тутамдаа угаадаг аргаараа шүдээ угаах бөгөөд орой унтахдаа гүзээлзгэнэ аргыг ашиглана. Шүдээ угаасны дараа таны шүдний завсар гүзээлзгэнэ орсон байвал, цэвэрлэгч утас ашиглаж байгаарай

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close