Бусад хүмүүс

85 кг жинтэй байсан О.Жаргалмаа охины итгэмээргүй өөрчлөлт. Яаж “ТУРСАН” зөвөлгөөг хүргэж байна…

Илүүдэл жин” гэх ойлголт зөвхөн манай улс гэлтгүй дэлхий даяар энэ нь тулгамдаж буй асуудал болоод байгаа билээ.

Бараг хүн бүр л илүүдэл жингээсээ салахын тулд тодорхой хэмжээний арга хэмжээ авч байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өсвөр насандаа өөрийгөө ялан дийлж, илүүдэл жингээсээ эрүүл аргаар салж чадсан О.Жаргалмааг та бүхэнд танилцуулж, туршлагыг нь хуваалцъя.

YOLO: Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулаач.

– Намайг О.Жаргалмаа гэдэг. Би 20 настай. Эрхүү хотноо дулааны инженер чиглэлээр сурдаг.

YOLO: Би таныг яаж турсан гэхээс илүүтэй өөрийгөө хэрхэн ялан дийлсэн талаар ярилцахыг хүсэж байна. Таныг ямар зүйл тэгтлээ их зоригтой шийдвэр гаргахад хүргэсэн бэ?

– Би бага байхын л ер нь махлагдуу хүүхэд байсан. Анх 12 дугаар ангидаа “Чадна аа охид оо” фэйсбүүк группт орж байсан. Тэнд байсан хүмүүсийн зургийг харж ер нь их урам зориг авдаг болсон. Яг 2015 оны 1 дүгээр сарын 2-ноос эхлээд туръя гээд бат шийдэж байсан.

YOLO: Тураах жор, хоолны дэглэм, фитнесс гэх мэт илүүдэл жингээ хасах олон арга байдаг. Харин таны хувьд аль аргыг хэрэглэж илүүдэл жингээ хассан бэ?

– Нэгдүгээрт хоолондоо анхаарч эхэлсэн. Хүн хүний турах арга өөр өөр байдаг. Ерөнхийдөө анх орой 17 цагаас хойш юм идэхгүйгээр дэглэмээ барьж байсан. Хүмүүсийг ажиглаад байхад фитнессээр хичээлээд турдаг хүмүүс ч бас цөөнгүй байдаг юм билээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Санал болгох

Close
Close
Close