Бусад хүмүүс

“Титаник”-ийн хувилбарыг Хятадад бүтээнэ

1912 онд анхны аялалдаа гарсныхаа дараа мөсөн уултай мөргөлдсөний улмаас сүйрч живсэн Их Британийн алдарт хөлөг онгоц “Титаник”-ийн хоёр дахь хувилбарыг Австралийн тэрбумтан Клайв Палмерын захиалгаар Хятад улсад 2022 он гэхэд бүтээнэ.

“Титаник-2” анхны аяллаа Дубай-Саутгемптон чиглэлд хийх бөгөөд дараа нь Нью-Йоркийг зорих аж.

Шинэ хөлөг онгоцоор багийн 900 гишүүнээс гадна 2400 зорчигч тээвэрлэх боломжтой. “Титаник-2” хөлгийн бүтэц, загвар, дотоод засал чимэглэл нь анхныхтайгаа адил байна. Гэхдээ “WiFi” буюу утасгүй интернэтгүй байх аж. Харин зорчигчдод хамгийн өндөр зэрэглэлийн тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд орчин үеийн технологи болон навигаци, аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн систем ашиглана гэж “Blue Star Line” аяллын компанийг үүсгэн байгуулагч Клайв Палмер мэдээлжээ.

1912 онд хөлөг онгоцны “White Star Line” компанийн захиалгаар Умард Ирландын нийслэл Белфастад бүтээж байсан “Титаник” тухайн үедээ дэлхийн хамгийн том хөлөг онгоцод тооцогдож байсан билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close