Бусад хүмүүс

Энрике Иглесиас бодлоо өөрчлөв

Нэрт дуучин Энрике Иглесиас хайртай бүсгүй Анна Курниковатайгаа хэрхэн амьдарч байгаа талаараа ярьжээ. Хамт амьдраад 17 жилийг үдсэн тэд ихэр хүүхдүүдийн эцэг, эх болцгоосон. Ийм удаан хугацаанд хамт байгаа хэдий ч дурлалт хос нэг нэгнээсээ ер залхаагүй гэнэ. Саяхан нэгэн телевизийн шоуд оролцохдоо Энрике хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьсан байна.

Өдгөө 43 настай дуучин залуу, 37 настай теннисчин Анна Курникова нарын бэлгийн амьдрал урьд өмнөх шигээ сайн байгаа гэнэ шүү. Мэдээж тэдний харилцаанд уналт, сэргэлт аль аль нь байдаг ч бүхэлдээ бол гайхалтай хэвээр байгаа аж. Тэд одоог хүртэл гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй бөгөөд Энрике гэрлэх бодолгүй байгаа гэж гүрийдэг байсан юм. Энэ жил хосууд Николас, Люси гэдэг ихэр хүүхэдтэй болсон билээ. Хүүхэдтэй болсондоо ч тэр үү, Энрике цаг нь болохоор гэрлэхэд бэлэн хэмээн бодлоо өөрчилсөн аж.
Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close