Бусад хүмүүс

Wi-Fi интернэтийнхээ нууц үгийг найзууддаа QR кодын тусламжтайгаар хэрхэн хуваалцах вэ?

Wi-Fi интернэтэд орохын тулд камераа QR код дээр барихад л болно. Гэрт тань зочлохоор ирсэн найз нартаа Wi-Fi-ийн нууц үгээ хэлж өгөх гэж том ажил болдог. Орж ирж байгаа олон сүлжээ дундаас аль нь танайх болох бас тэгээд нууц үгээ огт солиогүй бол үсэг тоо бүрийг нэг нэгээр нь хэлж өгнө, тэгээд сүлжээ орж иртэл хүлээгээд л…

 

Ингээд ирсэн зочид болгоны утсанд хийж өгөх хэрэг гарч байгаа биз? Тэднийг дахиж ирэхэд нь нууц үгээ сольчихсон байвал дахиад л энэ тойрог эхнээсээ эхэлнэ. Аз болж QR кодоор зөвхөн мэдээлэл солилцоод зогсохгүй Wi-Fiнууц үгээ ч гэсэн солилцож болох юм байна. Үүний тулд тухайн сүлжээний нэр, нууц үг болон нэвтрэн орох команд өгөх тусгай кодыг бий болгох хэрэгтэй.

 

Энэ нь iOS болон Android төхөөрөмж тус бүр дээр хийх тусгай код байх тул дараах байдлаар гүйцэтгэнэ. Нууц үгтэй QR кодыг үүсгэх арга QR код бий болгох маш энгийн арга бол QiFi бэлэн үйлчилгээг ашиглах явдал юм. Гэхдээ хүсвэл өөрөө гараараа код бичээд араас нь WIFI:S:;T:<wpa|wep|>;P:;;, нэмж шаардлагатай үзүүлэлтийг зааж өгнө. Гэхдээ ингэх нь хэцүү. Тиймээс бэлэн гарцыг ашиглах нь хавьгүй амар.

 

1. QiFi сайт руу дараах хаягаар орно.

 

2. Сүлжээний нэр болон нууц үгийг хийнэ. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх

 

3. Хэрвээ сүлжээ нууц бол Hidden сонголтыг хийнэ.

 

4. Generate товчийг дарна.

 

5. Export дээр дараад PNG файлаар кодыг хадгална. Эсвэл Print товчийг дараад хэвлэж аваарай.   Сүлжээнд хэрхэн орох вэ? Бидэнд одоо хэвлэж авсан QR код бий эсвэл ухаалаг гар утсан дээрээ кодын зургийг хадгалаад авчихсан байгаа. Тэр кодоо зочиндоо үзүүлэхэд л тэд кодыг өөрийнхөө төхөөрөмжөөр уншуулаад Wi-Fi сүлжээг ашиглах боломж нээгдэнэ.

 

Үүний тулд камераа нээгээд QR код руу чиглүүлнэ. Систем уг үйлдлийг таньж сүлжээнд холбогдоход бэлэн болно, ухаалаг гар утаснаас сүлжээнд холбогдох эсэхийг баталгаажуулж асууна. Ингээд Wi-Fi-аа хялбархан ашиглаарай

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close