Бусад хүмүүс

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн яг одоо амьдралдаа хэрэгжүүлэх ХАК-ууд

Бизнес эрхлэгч та өөрийн бизнесээ өөрийн хүүхэд мэт бөөцийлөн, үргэлж тордож, шинэ санал санаачлагуудаа нэвтрүүлэх нь өрсөлдөөн дунд ялгарч үлдэх арга зам. Та жижиг мэт зүйл дээр ч сэтгэлээ гаргаж, шинэ бүхнийг туршиж, бизнестээ нэвтрүүлснээр ирээдүйн том амжилтын эзэн болно. Та яг өнөөдрөөс эхлэн дараах 4 хак-ийг туршаад үзээрэй.

1. Ухаалаг технологийг өөртөө нэвтрүүл!

Бизнес эрхлэгчдэд танд маш олон харилцагч, захиалагчийн талаарх мэдээлэл, контактыг эмх цэгцтэй хадгалах, нэг бүрчлэн товлосон уулзалт, яриа хэлцлийг санана гэдэг багагүй бэрхшээлтэй санагддаг. Тиймээс ухаалаг аппликейшн, ухаалаг төхөөрөмж ашиглан хялбаршуулж болох юм. Жишээ нь бүх банкны карт уншдаг POS машиныг худалдан авч, гар утсандаа банкны аппликейшн татаж авах нь зайлшгүй хэрэгтэй. Мөн та өдөр тутамдаа гар утасны note ашиглаж хэрэгтэй санаагаа тэмдэглэх, google calendar ашиглаж чухал өдрүүдээ тэмдэглэж, орлого зарлагын баланс харах олон төрлийн аппликейшн ашиглаж сурах хэрэгтэй. Эхэндээ хэцүү санагдаж болох ч хэрэглээндээ нэвтрүүлэхэд таны ажлыг хялбарчлах болно.

2. Гар утсаа бүү унтраа!

Та ямар ч төрлийн бизнес эрхэлдэг байсан дуудлага бүрт хариулдаг, ярих боломжгүй үедээ “эргээд залгая” гэсэн хариу илгээдэг байх чухал. Энэ нь эргээд бизнестээ хандах хариуцлагыг тань илэрхийлдэг. Мөн орчин үед хүн бүр ухаалаг утсаар фэйсбүүкт онлайн байдаг болсон тул сошиал хуудсаа идэвхтэй ажиллуулж, шинэ бүтээгдэхүүн ирсэн талаар мэдээлэл оруулж, хаяг, утасны дугаар, нээх хаах цагаа заавал бичиж байхыг зөвлөж байна. Хэрэглэгчийн асуулт бүрт хариу илгээдэг байвал үйлчлүүлэгчээ алдахгүй, тэр дараа таныг зорин ирэх болно. Нэг үйлчлүүлэгчийн цаана нэлээн хэдэн үйлчлүүлэгч байдгийг та хэлүүлэхгүй мэдэх байх.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close