Бусад хүмүүс

МАН: ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, ЖДҮ-тэй холбоотой асуудал болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх санал хүргүүлснийг хэлэлцсэн байна.

Тодруулбал, тэд УИХ-ыг тараах үндэслэлд тавьсан хоёр заалт нь үндэслэлгүй гэж үзcэн байна. Мөн ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлаар хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хөндсөн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайдыг тун удахгүй огцруулна гэжээ. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд авсан зээлээ буцаан олгож, асуудлаа цэгцлэх ёстой гэсэн байр сууринд нэгдсэн байна. Одоо УИХ эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

Одоогоор ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан найман гишүүний нэр ил болоод байна. Мөн хоёр өндөр албан тушаалтны мэдээлэл ил болсон. Тэгвэл эдгээр албан тушаалтнуудад прокурорын байгууллагаас хэрэг үүсгэжээ.

Т.Гэрэл

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close