Бусад хүмүүс

Хүнсний содаар талх нарийн боов хийхээс гадна ахуйн асуудлуудыг шийдэхэд ч үргэлж хэрэглэдэг гэдгийг уншигч та бүхэн мэдэх байх. Харин яг яаж хэрэглэдэг, ашиг тус нь юу болох зэргийг мэдэхийг хүсвэл доорх мэдээнд анхаарлаа хандуулаарай.

Хүнсний соданы ашиг тус

Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж байгаарай.

Ханиад хүрсэн үед хоолой сэрвэгнэх, болон хамрын битүү арилгах зорилгоор содатай буцалсан халуун усаар утвал ханиад эдгэрдэг.

Дасгал хөдөлгөөн хийсний дараа болон биеийн хүчний ажил хийсний дараагаар содатай халуун ваннд орвол булчин суларч, сайхан амардаг.

Гар хөл гэмтсэн үед гипс удаан хугацаагаар зүүхэд маш их загатнаж, хуурайшдаг. Тэгвэл гипсний хөндий доогуур бага зэрэг сода үрчихвэл загатнах нь багасна.

Өсгийний хатуурч, хуурайшсан “зөрүүд” арьсыг зөөлрүүлэхийн тулд содатай усанд хөлөө 20 минут дүрээд, чийгшүүлэгчтэй тосоор тослоорой. Түүнчлэн сода нь хумсны мөөгөнцөр өвчнөөс хамгаалж чаддаг давуу талтай.

Хөлний эвгүй үнэрийг арилгахын тулд орой болгон мөн л сода, гаатай тостой халуун усанд хөлөө 15 минут дүрээрэй.

Шумуул, зөгийнд хазуулсан улайлт, хавдалтыг бага зэрэг чийглэсэн содаар “эмчилж” болно. Тэр дороо загатнах нь багасаж, хавдар нь буух болно.

Түүнчлэн усанд орсны дараа чийгшүүлэгч тостой нэг том халбага содаг холиод гуужуулагч скрабны зорилгоор хэрэглэж үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Язралтын сорвийг мөн л чийгшүүлэгч тостой хольсон чимх содаар бүдэгрүүлж болно. Энэ аргыг тогтмол хийх нь үр дүнтэй.

Цээж гашуу оргих үед нэг аяга халуун сүүнд чимх сода хийн ууж байгаарай.

Долоо хоногт хоёр удаа содатай бүлээн усанд гараа дэвтээж байвал бактери устаж, хуурайшиж сөрсөн арьс зөөлөрч, маникюр хийхэд илүү тохиромжтой болдог шүү бүсгүйчүүд ээ.

Химийн найрлагагүй үнэр дарагч хэрэглэе гэвэл хүнсний сода санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралт багасаж, үнэр дарагддаг.

Сонгино, сармис, загасны мах гээд хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүн барьсны дараагаар гараа хичнээн угаасан ч үнэр нь арилдаггүй шүү дээ. Тэгвэл савангаар нэг удаа угаачихаад, дараа нь бага зэрэг содаар яг савангаар угааж байгаа юм шиг үрж угаагаарай.

Харласан зэс, алт, мөнгөн эдлэл, загалтсан шилэн аяга таваг, хөнгөн цагаан сав суулга зэргийг цайруулагч бодисны оронд содаар зүлгэвэл илүү хоргүй, бас илүү сайн гялалзаж, өнгө ордог.

Хөргөгч болон шүүгээний муухай, удсан үнэрийг дарахын тулд аяганы талаар сода хийж буланд тавиарай. Нэг хоногийн дараа гэхэд арилсан байх болно.

Түүнчлэн мөнгөн гинж, ээмэг, бөгж зэрэг өнгөө алдсан гоёл чимэглэлүүдийг содатай усанд хийн 10-20 минут байлгаад гаргаж ирэн усаар зайлаарай. Шинэ юм шиг л гялалзана.

Буурцаг, вандуй зэрэг удаан болдог ногоог бага зэрэг сода хийгээд чаначихвал хурдан болдог

Угаалгын машинд эсвэл гараараа цагаан хувцас хэрэглэл угаах гэж байгаа бол угаалгын нунтагтайгаа хамт бага зэрэг сода хийвэл илүү сайн цайрч, хувцасны өнгө сэргэдэг.

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэлтэй

  1. I just want to tell you that I’m all new to blogging and seriously enjoyed this web-site. Probably I’m want to bookmark your blog post . You definitely come with fantastic posts. Appreciate it for sharing with us your blog.

  2. For my Creative Writing class we have to write a short story, I really want to write some thing along the lines of Columbine, but I’m worried about the reaction of my teacher. As far as I know, he has no personal history with the idea, but … I don’t know. What would you want to see out of a short story for a creative writing class?.

  3. I really like your website.. pleasant colors & theme. Performed anyone design this website yourself or even did a person hire an attorney to make it work for you personally? Plz act in response since I!|m planning to style and design my personal weblog and also would want to realize wherever you became that from. thanks

  4. whoah this blog is wonderful i love studying your posts. Stay up the great work! You recognize, a lot of people are looking round for this info, you could help them greatly.

  5. MetroClick specializes in building completely interactive products like Photo Booth for rental or sale, Touch Screen Kiosks, Large Touch Screen Displays , Monitors, Digital Signages and experiences. With our own hardware production facility and in-house software development teams, we are able to achieve the highest level of customization and versatility for Photo Booths, Touch Screen Kiosks, Touch Screen Monitors and Digital Signage. Visit MetroClick at http://www.metroclick.com/ or , 121 Varick St, New York, NY 10013, +1 646-843-0888

  6. Faytech North America is a touch screen Manufacturer of both monitors and pcs. They specialize in the design, development, manufacturing and marketing of Capacitive touch screen, Resistive touch screen, Industrial touch screen, IP65 touch screen, touchscreen monitors and integrated touchscreen PCs. Contact them at http://www.faytech.us, 121 Varick Street, New York, NY 10013, +1 646 205 3214

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close