Бусад хүмүүс

”Let me in3”-ийн оролцогч Лхагвасүрэн: Хүний харц хамгийн аймар

БНСУ гоо сайхны мэс заслаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тус улсын “Let me in” шоу нэвтрүүлэг гадаад төрхөндөө сэтгэл дундуур явдаг олон хүмүүст бусдын адил амьдрах боломжийг олгодог

 

Солонгостоо төдийгүй олон улсад тун ч алдартай нэвтрүүлгүүдийн нэг. Тус нэвтрүүлэг Монголд хийгдээд хэдэн жилийн нүүрийг үзээд буй бөгөөд тус нэвтрүүлгийн оролцогчдоос өөрчлөлтөөрөө олны анхаарлыг ихэд татаад авсан нэгэн бол Лхагвасүрэн. Хүнд төрлийн эрүү нүүрний гажигтай байсан тэрээр мэс засал хийлгэхээс өмнө ихэд бүрэг даруу нэгэн байсан бөгөөд хамгийн хэцүү байсан үеийнхээ тухай “Надад хамгийн муухай санагддаг нь хүний харц байдаг. Хүний харц гэдэг хамгийн аймар байдаг. Яагаад ч юм хүний харцнаас жаахан айдаг байсан. Зарим хүмүүсийн харц одоо хүртэл харагддаг.

 

Ерөөсөө хүний харц, харьцаа гэдэг бол мартагддаггүй юм билээ. Одоо бол надад зарим нэг хүмүүсийн харц нь, хандаж байсан хандлага нь одоо бодогддог. Гэхдээ тэрийг мартах ёстой гэж боддог. Яагаад гэвэл би тэр хүмүүсийн дэргэд нүүр бардам явах царайтай болсон болохоор. Одоо би хүнрүү харахдаа инээж харьцдаг болсон, миний хамгийн том мөрөөдөл маань биелсэн.

 

Урьд нь бага насны хүүхдүүд, ах нар намайг их дооглодог байсан. Би дээрээ гурван ахтай, манай ах нар намайг их гоочилно. Тэгэх болгонд нь би хүний төрсөн ах гэдэг чинь ийм байдаг юм уу, төрсөн нь ингэж байгаа юм чинь өөр хүмүүс намайг юу гэж хэлэх нь тодорхой ш дээ. Тийм болохоор би ах нартаа аймар гомддог байсан. Миний дотор юу болдгийг мэдэхгүй болохоор та нар ингэж байна гэж би ах нартаа хэлдэг байсан. Одоо бол шал өөр болсон, би гэр бүлийнхэн, ээж аав, ах нартайгаа маш дотно байдаг болсон. Ах нартайгаа байнга утсаар ярьдаг болсон” хэмээжээ.

 

Байнга л инээмсэглэж гоо сайхнаа гайхуулан алхах болсон тэрээр “хөөрхөн” хэмээх үгийг байнга сонсох болсон тэрээр “одоо би үнэхээр жаргалтай байгаа” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

 

Image may contain: 2 people, people smiling, text

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close