Бусад хүмүүс

Эрэгтэй хүн бүрийн сонсох дуртай 3 үг: тэднийг эрч хүчээр дүүрэн, аз жаргалтай байлгах болно

Хэрэв та хэн нэгэнтэй болзож байгаа бол шидэт 3 үгийг хэлж, гэрлэхээсээ өмнө хоорондоо сайтар ярилцаж, бие биенийхээ талаар их зүйлийг мэдэж авах хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр хосуудын харилцаа эрт дуусгавар болж байна. Хэрэв та ч бас тэдний нэг болохыг хүсэхгүй байвал найз нөхдөөсөө дэмжлэг авч, өөрийгөө ганц бие байхад тулгарах асуудлуудыг бодож үзэхэд гэмгүй болов уу. Нэг зүйл хэлэхэд хэний ч зөвлөгөө танд хайртай залуугаа авч үлдэхэд тэгтлээ үнэтэй тус хүргэхгүй байж мэднэ. Харин дараах 3 энгийн арга танд тусалж юуны магад. Эрчүүд амархан сэтгэл хангалуун байж чаддаг хүмүүс, тэдэнд юу хэрэгтэй байгааг мэдэх тийм ч хэцүү биш. Мөн эрэгтэй хүнийг гайхшруулахын тулд асар их зүйлийг хийх хэрэггүй.

 

Заримдаа зүгээр л тэдний гарыг атгаж, зөв зүйл хэлэхэд л хангалттай. Гэвч харамсалтай нь бид гадаад төрхдөө хэт их анхаарч, тэдэнд аз жаргал бэлэглэдэг үгсийг хэлэхээ мартдаг. Бүх эрчүүдийн байнга сонсох дуртай үгс бол:

 

1. Чи үнэхээр царайлаг юм аа Эрчүүд үргэлж эмэгтэйчүүдэд атаархдаг, яагаад гэвэл бүсгүйчүүд дандаа гоё, сайхан үгс сонсдог шүү дээ. Тэр тусмаа тэдгээр үгс гадаад төрх рүү чиглэсэн байдаг. Хамгийн гол нь энэ үгийг хэлэхдээ чин сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй.

 

2. Баярлалаа Эмэгтэйчүүд эрчүүдийг гайхшруулах үнэхээр амархан! Талархалаа илэрхийлэх нь тэдэнд гайхалтай урам зориг бэлэглэх болно. Баярлалаа гэж хэлдэг эмэгтэйг илүү их баярлуулахын тулд тухайн эр хүн өмнөхөөсөө ч илүү их хичээдэг байна. Худалдаж авч өгсөн зүйл эсвэл бэлэглэсэн бэлэг гээд бүх зүйлд талархалаа илэрхийлэх нь чухал юм. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Тэр тантай хамт байна шүү дээ. Эрэгтэй хүн бүр өөрийн эмэгтэйдээ бүхнээ зориулж байгаагийн хувьд сонсох ёстой хэмжээнээсээ 10 дахин их баярлалаа гэдэг үгийг сонсох ёстой. Харин хариуд нь тэр таныг өмнөхөөсөө 100 дахин их баярлуулах болно.

 

3. Би чамд хайртай Хүн бүр л энэ үгийг сонсох дуртай. Хүн бүр, тэр тусмаа эрчүүд өөрийн эмэгтэйгээ өөрт нь хайртай гэдгийг сонсох нь тэдний хувьд юу юунаас илүү эрхэм чухал байдаг. Бид таныг жинхэнэ хайртайгаа учраасай гэж хүсэж байна. Таны чин хайрыг хүртэх эрхтэй нэгэн таны хаалгыг тогшвол, та түүнийг харамгүй хайраар хайрлаарай. Сэтгэлийг нь баясгах хэдхэн үгийг түүнд хэлэхээс бүү харамлаарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close