Бусад хүмүүс

Эмч нар анхааруулж байна: антибиотик хүний биед дараах 8 сөрөг нөлөө үзүүлдэг

Антибиотик уухад хүн бүрийн мэдэх нөлөө бол дотор муухайрах болон суулгах явдал билээ. Бараг хүн бүр эмчээс эсвэл өөрсдийн мэдлэг туршлагаар үүний талаар сонсож байсан байх. Гэвч Америкийн эрдэмтэд антибиотик хэрэглэдэг хүмүүсийн 20% нь амьдралынхаа туршид дээр дурдсанаас өөр нөлөөг мэдэрдэг болохыг олж тогтоожээ. Бид танд тэдгээр нөлөөний талаар хүргэхээр энэхүү мэдээг бэлтгэсэн юм. Янз бүрийн хүмүүст антибиотик хэрэглэснээр олон төрлийн нөлөө мэдрэгддэг байна.

 

Иймд тухайн антибиотикийн үзүүлэх нөлөөг сайтар мэдэж байж хэрэглэх хэрэгтэй болохыг анхаараарай. 8. Мөөгөнцрийн халдвар Антибиотикууд бактери бидний биед амьдрах орчныг өөрчилдөг ба үр дүнд нь хүмүүс мөөгөнцрийн хавдар амархан тусдаг байна. Энэ халдвар аман дотор, арьсан дээр эсвэл хумсны доод хэсгийг өвчлүүлдэг. Та юу хийх ёстой вэ? Хэрэв та урт хугацааны эмчилгээ хийлгэж байгаа бол мөөгөнцрийн эсрэг эм, бэлдмэлийг антибиотиктой хамтад нь хэрэглэх хэрэгтэй.

 

7. Шүдний өнгө Тетрациклин хүүхдийн шүдний өнгийг 8 нас хүрэхээс өмнө өөрчлөх боломжтой. Мөн хэрэв жирэмсэн эмэгтэй эм бэлдмэл хэрэглэвэл, хүүхэд шүдний паалангийн асуудалтай төрж болно. Та юу хийх ёстой вэ? Эрдэмтэд саяхан орчин цагийн антибиотик болох доксициклин нь шүдний өнгийг өөр болгодоггүй болохыг олж тогтоосон учир, ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэж ойлгоход гэмгүй. Гэвч мэдээж хэрэг энэ антибиотикийг эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэх ёстой.

 

6. Халуурах Дан ганц антибиотик хэрэглэхээс гадна өөр олон шалтгаанаас болж халуурч болно. Гэвч хэрэв та антибиотик хэрэглэсний дараа халуурч байгаа бол танд антибиотик магадгүй харшилж байж мэднэ. Ихэнх антибиотикийг хэрэглэсний дараа халуурах шинж тэмдэг ажиглагддаг ба циклийн амид антибиотикууд болох сефалексин, миноциклин болон сульфонамид нь халуурахад хамгийн хүчтэй нөлөөлдөг байна. Та юу хийх ёстой вэ? Халуурах шинж тэмдэг мэдээж хэрэг хэсэг хугацааны дараа байхгүй болно. Гэвч хэтэрхий их халуурвал, та үүнийг болиулахын тулд эмч дээр очиж, хэрэглэж байгаа антибиотикоо солих хэрэгтэй.

 

5. Харшил Антибиотикийн хамгийн аюултай нөлөө бол харшил өгөх явдал юм. Энэ нөхцөлд тухайн хүнд магадгүй загатнасан тууралт гарах, зовхи, уруул болон хэл хавагнах, мөн хоолойн анафилакси болох шинж тэмдгүүд илэрч болно. Заримдаа ийм тохиолдолд адреналины тун тухайн хүнийг аврах боломжтой байдаг. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Антибиотик харшил өгөх нь бүх антибиотик адилхан гэсэн үг биш болохыг бүү мартаарай. Та юу хийх ёстой вэ? Та эмчид харшлынхаа талаар хэлэх ёстой ба өөр төрлийн антибиотик хэрэглэх хэрэгтэй болно. Мөн шинэ эм, бэлдмэл хэрэглэх үедээ болгоомжтой байх ёстой. Хэрэв танд харшлын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл, тэр даруй эмчид хандаарай.

 

4. Нарны хурц туяа Зарим антибиотикууд (тетрациклин, флорокунолон болон сульфон) арьсыг эмзэг болгож, хэт ягаан туяагаар өвчлүүлдэг. Хэрэв та хурц нартай байхад дээрх антибиотикуудыг хэрэглэвэл, арьс тань наранд улам их шарагдана. Бусад антибиотикууд харшил өгвөл та нарны хурц туяанд 15 минутаас их хугацаагаар гадуур явах хэрэггүй. Та юу хийх ёстой вэ? Хамгийн найдвартай арга бол нарны хурц туяанд болж өгвөл 10:00-14:00 цагийн хооронд явахгүй байх хэрэгтэй. Мөн нарны тос хэрэглэх, арьсаа ил гарсан хувцас өмсөхгүй байх нь чухал юм.

 

3. Зүрхний асуудал Энэ шинж тэмдэг байнга илэрдэггүй боловч антибиотикууд зүрхний асуудал үүсгэхэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл зүрхний хэм алдагдуулах эсвэл цусны даралтыг бууруулах сөрөг нөлөөтэй. Ихэнх тохиолдолд, эритромецин болон зарим флорокунолон зэргийг хэрэглэвэл дээрх үр дүнг мэдэрнэ. Та юу хийх ёстой вэ? Эмчид хандаж хэрэглэж байгаа антибиотикоо солих хэрэгтэй.

 

2. Толгой өвдөх болон эргэх Толгойн өвчин болон толгой эргэх нь хүмүүс антибиотик хэрэглэх үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд юм. Гэвч ихэнхдээ дээрх шинж тэмдгүүд эм, бэлдмэл хэрэглэхээ зогсоосны дараа илэрдэг байна. Та юу хийх ёстой вэ? Хэрэв таны толгойн өвчин хүчтэй биш бол та өвчин намдаагч хэрэглэж болно. Харин өвчин тэсэхийн аргагүй байвал эмчид хандаарай. Танд тохирох антибиотикийг бичиж өгөх болно.

 

1. Хүсээгүй жирэмслэлт Хэрэв та рифамицин болон төрөлтийг хянах үйлчилгээтэй эм хэрэглэвэл, эмийн үйлчлэл буурна. Үр дүнд нь хүсээгүй жирэмслэлт болох магадлал ихсэнэ гэсэн үг юм. Бусад антибиотикууд төрөлтийг хянах үйлчилгээтэй эм, бэлдмэлд дээрх байдлаар нөлөөлөхгүй. Та юу хийх ёстой вэ? Антибиотик хэрэглэж байх үедээ хамгаалалт хэрэглээрэй. Хэрэв та антибиотик хэрэглэж байх үед тань дээрх шинж тэмдгүүд илэрвэл юу ч хийх хэрэггүй, мөн нөхцөл байдлыг тоолгүй орхиж болохгүй. Харин мэргэжлийн эмчид яаралтай хандаарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close