Дэлхий

Lion Air: Онгоцны хар хайрцагнаас мэдээлэл цуглуулж эхэлсэн

Индонезийн агаарын тээврийн “Lion Air” компанийн 2018 онд үйлдвэрлэсэн “Boeing 737 MAX” онгоц өнгөрөгч долоо хоногт Ява тэнгист осолсон билээ.

Онгоц Жакарта хотоос хөөрөөд 13 минутын дараа радарын дэлгэцнээс алга болж, улмаар осолджээ. Ослоор тус онгоцонд зорчиж явсан 189 хүн бүгд амь үрэгдсэн юм.

Өнөөг хүртэл ослын газар олон тооны аврагчид ажиллаж буй бөгөөд зорчигчдын цогцсыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, онгоцны эх биеийг уснаас гаргахаар төлөвлөж буй гэнэ. Их бие далайн ёроолын томоохон хэсэгт 30-40 метрийн гүнд байгаа гэв.

Ослын гол зангилааг бичиж явсан ХАР ХАЙРЦАГ-ийг өнгөрөгч баасан гаригт олсон ба мэргэжилтнүүд эхний ээлжинд зарим мэдээллийг амжилттай тайлж чадсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

“Хар хайрцагт нийт 69 цагийн нислэгийн бичлэг байгаа. Мэргэжилтнүүд ослын үеийн бичлэгийг тайлж, яагаад онгоц осолдов гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэж албаныхан мэдэгджээ.

“Урьдчилсан байдлаар онгоц техникийн бүрэн бус байдалтай холбоотой гэх дүгнэлтийг АЛБАН ЁСНЫХ биш” гэж албаныхан онцлов.

 

Б.Дэлгэрцэцэг 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close