УрлагЭнтертайнмент

Алдартай мафиудын амьдралдаа баримталдаг зарчимууд

Алдартай мафиудын хүчтэй бөгөөд аюултай өрсөлдөөн дундаас амьд үлдэхэд нь тусалж байсан амьдралын зарчмуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Мафи гэдэг үгийг хүн болгон л өөрийнхөөрөө ойлгодог. Хэн нэгэн мафийн тухай кино, ном төсөөлж бодно, нөгөө хэсэг нь зөвхөн компьютер тоглоомоор л төсөөлнө. Бидний цөөн хэд нь л чухам мафийн бүлэглэл гэж юу болохыг мэдэх биз ээ. Мафи – гэмт хэргийн нууц бүлэглэл. Мафи Италийн Сицил арлаас үүсэлтэй бөгөөд арлын оршин суугчид өөрсдийгөө хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан байгууллага юм. Тэр үед олон жил ард түмнийг хоосруулж байсан засгийн газрын эсрэг ажиллаж байлаа. Дарангуйлах хэрэгсэл нь тэр үед цагдаа байжээ. Зовж шаналсан Сицилийн оршин суугчид сэтгэл хөдлөлөө нууж ам нээхгүй тэвчиж сурчээ. Гэхдээ тэдний хувьд төр засаг заналт дайсан хэвээр үлдсэн. Тэд төр засгаасаа шударга ёсыг эрж хайсангүй, тийм учраас ард түмний “хамгаалалт”-д найджээ. Төд удалгүй мафи гэмт хэргийн бизнест өөрийн хараа хяналтаа тогтоож чадсан юм: контрабанд, хар тамхины худалдаа, биеэ үнэлэлт болон улс төрийн бүтцэд нөлөөлж эхэлжээ. Италичуудын өөрсдийн батлан хэлж байгаагаар бол “сайн” мафи гэж байдаг ажээ, хүн алж хүрээ талахгүй гэдэг дээ. Мафи өөрийн оршин тогтнож байсан энэ урт хугацаанд өөрсдийн амьдралын зарчмыг бий болгож чадсан, өөрийн амьдрах ухаан нь амьд гарахад нь тусалж байв. Та бүхэндээ алдартай мафийнханы амьдралдаа баримталдаг зарчмуудыг танилцуулж байна. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх 1. Танд давуу тал олгож буй зөвлөгөөг сонсож байгаарай. Гэхдээ хэнд ч ийм зөвлөгөө өгч болохгүй. 2. Худлаа ярьж байгаа бол товчхон ярь. 3. Загасыг онгорхой ам алдаг. 4. Асуудал чамайг оролдоогүй байхад чи асуудлыг өдөх хэрэггүй. 5. Зарим нэг хүмүүс ялагдахгүйн тулд болгоомжтой байдаг. Болгоомжтой тоглож байгаа нь ялагдаж байгаа л гэсэн үг юм шүү. 6. Санамсаргүй тохиолдол гэж хэзээ ч байхгүй. 7. Өөрийнхөө ухааныг нууж чаддаггүй хүн тэнэг. 8. Дайснаа уучилж болох уу гэж үү? Бурхан л уучилна. Бидний зорилго тэдний уулзалтыг зохион байгуулах. 9. Нэг минутын тэвчээр – арван жилийн тав тух. 10. Бүргэд ялаа агнадаггүй. 11. Хувийн зүйл агуулсангүй, зүгээр л бизнес шүү. 12. Ярингаа асуудлыг шийдэж чаддаг нэг хүний оронд би арван алуурчнаа өгье. 13. Амлалт өгөх шиг амар зүйл хаа ч үгүй. 14. Ногооноороо байгаа алимыг бүү сэгсэр – болоод ирэхээрээ толгой дээр чинь өөрөө унана. 15. Могойг үүрнээс нь үргэлж бусдын гараар бариулж бай. 16. Багадаа Бурхнаас дугуй гуйж мөргөж байлаа. Дараа нь Бурхан өөр зарчмаар ажилладаг болохыг ойлгосон. Дугуйгаа хулгайлаад дараа нь уучлалт гуйж Бурханд мөргөдөг болсон доо. 17. Үе үе тэнэгүүдийг тэвчиж байгаарай – бас хэрэг болох юм тэд ярина шүү. Гэхдээ тэдэнтэй хэзээ ч бүү маргалд. 18. Гол хэр гүн байгааг хоёр хөлөөрөө хэзээ ч бүү үз. 19. Дэлхий ертөнц тэвчээртэй хүмүүст ээлтэй ханддаг. 20. Хүмүүстэй зөв харилцаж бай, олон хүнтэй нийтэч бай, сонгосон хэдтэй нь ойр дотно бай, ганц хоёртой нь л найз бай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/211798/ © XopoM News

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close