Олны танилУрлагЭнтертайнмент

“Spice Girls”-ийнхон эргэн нэгдсэнээ зарласан ч, Виктория Бекхэм татгалзжээ

Их Британийн Spice Girls хамтлаг эргэн нэгдэж буйгаа албан ёсоор зарлаж, аялан тоглолтуудынхаа товыг хүртэл гаргаж эхэлжээ.

Саяхан нөхрийнхөө Хорнер овгийг авсан Жерри Холлиуэлл мөн Эмма Бантон, Мелани Чисхолм, Мелани Браун нар нэгдэж буйгаа зарлаж, хөгжилтэй бичлэг инстаграмдаа оруулсан юм.

Гэвч Виктория Бекхэм “Миний дуу хөгжим хөөцөлддөг цаг ард хоцорсон” гээд эргэн нэгдэхээс татгалзжээ. “Би охидтойгоо хамт тайзнаа гарахгүй. Гэхдээ Spiсe Girls-д байсан маань миний амьдралын нэгэн чухал хэсэг. Охиддоо аялан тоглолтод нь амжилт хүсье. Сайхан шоу болно гэдэгт итгэлтэй байна” гэж Виктория Бекхэм өгүүлжээ.

Spice Girls 2019 оны зун Их Британийн хэд хэдэн хотод аялан тоглолт хийх ажээ.

WWW.ZINDAA.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close