Бусад хүмүүсДэлхий

Сурагчаа уруу татсан багш Оросын нийгмийг цочроож байна

Санкт Петербургийн нэгэн хувийн сургуулийн багш 35 настай эмэгтэй 15 настай сурагчтайгаа хичээлийн үеэр бэлгийн харилцаанд орсон хэрэг хойд хөршийг цочирдуулаад байна. Санкт Петербургт өрнөсөн үйл явдлыг мэдээлдэг “Фонтанка” цахим хуудас энэ талаар анх мэдээлжээ.

Дээрх мэдээлэлд хэрэг өнгөрсөн оны сүүлээр үйлдэгдэж, эрүүгийн хэрэг үүссэн ч одоо болтол шийдэгдээгүй байгаа талаар дурдсан байжээ. Хэрэгт оролцсон хөвгүүний ээж нь болсон явдлын талаар мэдээд цагдаад гомдол гаргасан аж.

Нийгмийг цочроох эмзэг хэрэг учраас хэрэг үйлдсэн багш, хөвгүүний нэрийг чандлан нууцалж байгаа юм байна.

Хэрэг сурагч хөвгүүний гэрт гарчээ. Эцэг нь газрын тосны компанид ажилладаг, амьдралын боломжтой учир багшийг нь гэртээ дуудан хүүхэддээ давтлага өгүүлдэг байж. Харин хэргийн эзэд өөр зүйл хийдэг байсан нь ийнхүү илэрч, шүүхийн хаалга татжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close