Бусад хүмүүс

Цагаан гаатай усаар турах арга: бэлхүүс, гуяны илүүдэл өөхөө шатаах хамгийн эрүүл ундаа

Ginger tea

Та жингээ хасах маш олон арга туршиж үзсэн гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр та бүхэндээ эрүүлээр өөх шатаах ундааг танилцуулах гэж байна. Уг ундаа нь эрүүл мэндийг бүхэлд нь дэмжихээс гадна бэлхүүс, гуя орчмын илүүдэл өөхийг шатаахад тусална. Уг ундааг хэрэглэснээр: Цагаан гаатай ус нь хүчтэй антиоксидант болно Цагаан гаа нь антиоксидант бөгөөд чөлөөт радикалтай тэмцэнэ. Тэнцвэргүй молекул нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг, тухайлбал хорт хавдрын эх сурвалж болдог байна. Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ “Эмийн шинжтэй хоол хүнс” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн нийтлэлээс харахад цагаан гаа нь үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг болохыг судалгаагаар баталжээ. Ингэснээр цагаан гаа нь үе мөчний хавдар, өвчлөл, остеоартритийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг байна.

Хэрхэн 10 кг турах вэ? Хувийн арга туршлагаас…

Хэрхэн 10 кг турах талаар мэдмээр байна уу? Тэгвэл маш богино хугацаанд 10 кг турахад тань туслах аргыг танилцуулах гэж байна. Хамгийн гол нь та турах чин хүсэлтэй байх ёстой бөгөөд энэхүү арга их энгийн.

Нүүрс усаар бага хоолны дэглэм, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийхэд л хангалттай.
Тэгэхээр бүтэн 7 хоногийн турш нүүрс усаар бага хоол хүнс хэрэглэнэ. 7 хоногийн турш энэ дэглэмийг барьснаар нүүрс ус болон өөхийг бүрэн хөөж чадна.

Зөвшөөрөгдөх зүйлс:

Туранхай, өөхгүй махыг жигнэж эсвэл чанаж иднэ. Тахианы цээж мах, тосгүй загас хамгийн тохиромжтой.

Төмснөөс бусад ногоог түүхийгээр нь иднэ. Гэхдээ бага зэрэг ууранд болгож идэж болно. Өргөст хэмх, улаан лооль, байцаа хамгийн тохиромжтой.

Дунд зэргийн хэмжээтэйгээр өдөрт 4-5 удаа хооллох ба давс, перец, ургамлын тос, сүмс хэрэглэхгүй. Нимбэгний шүүс хэрэглэж болно.

3 дахь өдрөөс эхлэн амттай зүйл болон гурилан зүйл идмээр санагдана. Гэхдээ 2 долоо хоногийн хугацаанд 10 кг турахыг хүсэж байгаа бол тэвчих хэрэгтэй.

Хэрвээ үнэхээр амттай зүйл идмээр санагдаад байвал 50 удаа босож суугаарай. Хэрвээ хүсэл тань хэвээр байвал 100 удаа босож суу.

Идэвхитэй дасгал хөдөлгөөн

7 хоног дэглэм барьсны дараа дасгал хийнэ. Аэробекийн дасгал, гүйх, дугуй унах, усанд сэлэх, усны аэробек, олс татах зэргээр хичээллэвэл сайн.

Хэрвээ та дасгал хийдэг бол (зөвхөн энэ тохиолдолд л!!!) спорт зааланд жин хаях хүч шаардагдах дасгалыг хийгээд үзээрэй. Ингэж чадвал дэглэмийн үр дүн гарч өөхөө шатааж чадна.

Та дэглэм барьсныхаа дараа дасгал хийх хүч тамиргүй байна гэж үзэж байвал гэрийн нөхцөлд ачаалал бага өгөх дасгал хийж, массаж хийлгэж болно.

Яаж 10 кг хасах вэ?

Нүүрс усаар бага хоолны дэглэмийн үед таны бие хамгийн гол эрчим хүчний эх үүсвэр болох элсэн чихрийг авахгүй. Дасгал хөдөлгөөн хийх үед таны бие эрчим хүчээ нөхөж авахын тулд биеийн өөхийг шатаадаг. Ингэсэн ч эрчим хүчээ олж авч чадахгүй тул өөхийг эрчимтэйгээр шатаадаг. Яг ийм зарчмаар та 2 долоо хоногийн турш 10 кг турж чадах юм.

2 долоо хоногт хэрхэн 10 кг турах вэ? хувийн туршлага

Доорх 2 зурагнаас та 7 хоногийн турш загас, байцаа идэж дэглэм барин, 2 долоо хоногийн турш дасгал хөдөлгөөн хийж үр дүнд хүрсэн хүний зургийг харж байна. Үр дүнд нь 10 кг турсан. Эхний 7 хоногт нь жингээ хаяж чадсан бөгөөд харин сүүлийн 7 хоногт нь үр дүнгээ хэвээр нь хадгалахын тулд илүү их дасгал хийсэн байна.

Зөвлөмж болон сэрэмжлүүлэг

Дэглэмийн үед бие сулрах, тайван бус болох, эрч хүчгүй болж буй мэт мэдрэмж төрвөл бүү айгаарай. Энэхүү дэглэм нь хүний биеийг маш их ядраадаг бөгөөд илэрч буй хариу урвал юм. Гэхдээ өөрийнхөө мэдрэмжийг сайн ажиглаарай. Турах өөр олон арга бий гэдгийг санаарай.

Дэглэмийн үед хүч хэрэглэсэн, уурлах гэх мэт зүйл хийхгүй байхыг сануулж байна. Үүнийг 7 хоног тэвчих хэрэгтэй. Хэрвээ дэглэмийг цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол эмчээс зөвлөгөө аваарай.

Дэглэмийг эхлүүлэхдээ маш анхааралтай байх хэрэгтэй ба аажмаар нүүрс ус, өөх тосыг нэмэх хэрэгтэй. Чихэртэй цай, жимс зэргийг хэрэглэдэг бол бага багаар багасгах нь зөв. Чанасан өндөг, шинэ ногоо түлхүү хэрэглэнэ. Боломжтой бол хэт тостой, шарсан хоол хүнс идэхгүй байх.

Дэглэмийг дуусгасны дараа аль болох зөв хооллох, спортоор хичээллэж байх хэрэгэй. Дасгал хөдөлгөөн, эрүүл хоол зөв хооллолт нь таны үр дүнг удаан барьж таныг эрүүл байлгана.

10 кг турахыг хүсэж байна уу?

Бид та бүхэндээ 2 долоо хоногт хэрхэн 10 кг турах талаар өгүүллээ. Энэ бол маш үр дүнтэй арга. Хэрвээ үнэхээр л хийж чадвал гайхалтай үр дүнд хүргэдэг.

10 кг турахыг хүсэж байгаа хүмүүст нэмж зөвлөхөд таны илүүдэл жин үнэхээр 10 кг байна уу, үгүй юу? гэдгийг бодож үзээрэй. Би үүнд бэлэн үү? Би ийм хурдан жингээ хасах ёстой бил үү? Өөр турах арга байгаа билүү? гэдгийг ч бас сайн бодож үзэхийг зөвлөж байна.

Хэрвээ дээрх асуултуудад та тийм гэж хариулж байвал та үнэхээр богино хугацаанд 10 кг турах хэрэгтэй юм байна. Танд амжилт хүсье. Бидний арга танд тусална гэдэгт бид итгэлтэй байна.

Анхаар! Хэрвээ та эрүүл мэндийн ноцтой өвчтэй бол турах энгийн аргыг хэрэглэхийг зөвлөе.

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close