Бусад хүмүүс

Сонжоо: Та жолооны хүрдээ яаж барьдаг вэ?

Ихэнх жолооч нар, ялангуяа туршлагатай жолооч нар жолоо барьж байхдаа жолооны хүрд дээр байрлах гарын хөдөлгөөн нь усны урсгал шиг болсон байдаг. Чухам энэ хөдөлгөөн хүний тухай ихийг өгүүлнэ. Та өөрийнхөө гарын байрлалыг сонгоод өөрийгөө сонжоорой.

1. Минималист

Боломжийнхоо хэрээр энгийн амьдрахыг хүсдэг. Олон найз нөхдийн дундаа ганц, хоёртой нь л илүү дотносоно. Энэ нь таныг уйтгартай гэж хэлж байгаа бус: хүмүүс таны хэв маягийг үнэлдэг, амьдралын хувьд тайван байх ажээ.

2. Логик

Та аливаад буурь суурьтай хандахыг хүсдэг. Тийм учраас гэр бүлийнхэн болон найз нөхөд тань танд итгэж явдаг. Таны сэтгэл хөдлөл хувьсамтгай хэдий ч үүнийгээ та хянах гэж хичээдэг байна.

3. Энхийг сахиулагч

Та зөрчилдөөнийг үзэн яддаг. Хэрвээ таны дуу чангарсан бол үнэхээр л том асуудал үүссэнийг гэрчилнэ. Та хүнд дайсагнадаггүй, асуудлыг тайвнаар шийдэхийг эрмэлзэнэ.

4. Перфекционист

Жолооны курст анх яаж барихыг заасан та яг л тэгж барьдаг. Яагаад гэвэл та бүгдийг зөв хийхийг хичээдэг хүн. “Бүгдийг зөв хийх ёстой” гэдэг үг таны амьдралын дүрэм, үүнийхээ ч ачаар та багагүй амжилтад хүрч чадсан. Таны эргэн тойрон байгаа хүмүүс таниас үлгэр жишээ авахыг хүсдэг.

5. Уймарч сандардаг

Та байнга сэтгэл түгшиж явдаг. Бүх зүйл асуудалгүй гэдэгтээ илтгэлтэй байхын тулд 2-3 удаа ажлаа шалгана. Гэр бүлийн гишүүд тань таныг тайвшруулахыг үргэлж хичээдэг. Энэ сандарсан хүний ард нэгэн сайхан хүн бий гэдгийг тэд мэдэж байгаа юм.

6. Авантюрист

Та эрсдэл хүлээж чаддаг. Шүхрээр үсрэх, хөдөө хээр зугаалж, махчин загастай сэлэх – энэ бол таны хувьд байдаг л сонирхол. Таны амьдралын сонирхлыг ойр дотныхон тань тэр болгон сайшаагаад байдаггүй ч гэлээ таныг хүндэлж явдаг.

7. Удирдагч

Хариуцлагыг өөртөө өлхөн үүрэх төрөлхийн удирдагч. Хүмүүс танд итгэж, танд бүхнээ даатгахад бэлэн. Удирдаж буй шинж чанар, чадварыг тань хүмүүс ам уралдан сайшаахад бэлэн байдаг ажээ.

8. Тэжээгч

Таны сайхан сэтгэлд тань хүмүүс татагддаг. Ойр дотны хүмүүс амжилтад хүрвэл та чин сэтгэлээсээ баярлаж чаддаг, азгүй үед нь үнэхээр туслахыг чармайна. Гэхдээ та санаачлагыг гартаа авах хүсэлгүй – хүмүүс амьдралын төлөө тэмцэж байхад та амарч л байна – байх ёстой зүйл байдгаараа л байна гэж үздэг нэгэн.

9. Мундаг залуу

Та ямар ч нөхцөл байдалд тайван байдлаа алдахыг хүсдэггүй. Та өдөр болгон баярын өдөр мэт амьдардаг – юуг ч өөрчлөхийг хүсэхгүй. Найз нөхөд тань үнэхээр тайвшрахыг хүсвэл танд ханддаг ажээ.

10. Бульдозер

Та завгүй, замд саад болох хүмүүст цагаа дэмий үрэх сонирхолгүй нэгэн. Ойр дотны тань хүмүүс таны шийдэмгий, шулуун занг үнэлдэг. Хүндхэн асуудал учрахад таныг нөмөр нөөлөг болно гэдэгт итгэж тусламж хүсч ханддаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close