Бусад хүмүүс

Элийрэгч “Оркуудаа гэгээрүүлье” нэртэй аян өрнүүлж байна

Түүнийг Цоггэрэлийн Уянга гэдэг. M.A.D ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн гүйцэтгэх захирлаар ажилладаг, манай энэ цагийн чадварлаг, нэр хүндтэй эмэгтэйчүүдийн нэг. Харин сошл орчинд Элийрэгч нэрээрээ нэлээд танигдаж, саяхнаас фэйсбүүктээ #ОРК -уудааГэгээрүүлье! Гэх содон нэртэй аян өрнүүлж эхэлжээ

Ц.Уянгын бодлоор бид их хотын соёлтой, мэдлэгтэй, боловсролтой иргэн болохын тулд наад захын соёлд суралсан байх хэрэгтэй гэнэ. Энэ ч мэдээжийн хэрэг л дээ. Ингээд түүний оркуудаа гэгээрүүлэхээр бичсэн постуудаас түүвэрлэн хүргэж байна.

#ОРК -уудааГэгээрүүлье!

Гарцан дээр явган зорчигч давуу эрхтэй. Тиймээс нэг гэрлэн дохионоос нөгөө гэрлэн дохио хүртэл богино зайн уралдаан хийх шаардлагагүй. Тэвчээртэй хүлээж сур. #ОРК -уудааГэгээрүүлье!

Хороолол дундуур 20 милийн хурдтай явдаг. Орцны урдуур Шумахердаж давхиж болохгуй. Хүүхэд, сул тавьсан нохой гэнэт гүйж гарч ирэх аюултай. Та уралдааны зам биш айлын хаяагаар яваа шүү. #ОРК -уудааГэгээрүүлье!

Гудамжинд гах туй гээл пядд хийтэл нус цэрээ хаяж болохгуй. Айлд ороод шалан дээр нь нус цэрээ хаядаггүй биз дээ? Бидний хүүхэд шалан дээр мөлхөж дэгдсэн агаараар нь амьсгалдаг юм. #ОРК -уудааГэгээрүүлье!

Хүний орон зайд халдаж болохгуй. Зөвшөөрөлгүй хүний биед хүрэх, базах, барих, цохих, мөргөх, наалдах зэрэг. Ялангуяа АТМ дээр хүзүүн дээр амьсгалаад хамт код хийчих гээд байв. #ОРК -уудааГэгэрүүлье!

Хаалгаар, лифтээр, автобуснаас гарч бгаа хүмүүсийн өөдөөс орох гэж зүтгэж болохгуй. Баруун гар талаа бариад хүн гарч дууссаны дараа зөрж орно. #ОРК- уудааГэгээрүүлье!

Соц үед хөдөө орон нутаг руу ярихдаа шуудангийн бүхээгт хашгирч ярьдаг бсан шигээ олон нийтийн газар утсаараа хашгирч ярих хэрэггүй. #ОРК -уудааГэгээрүүлье!

Хөдөлгөөний баруун гар талын дүрэмтэй улсад явган зам, шат, орц гарц, хонгилоор баруун гар талаа барьж явна. 5-6 эгнээгээр сугадалцаад хэлхэлдээд явж болохгуй! #ОРК -уудаа гэгээрүүлье!

Хүмүүст таагуй үйлдэл гаргасан бол “Сүртэйшд” биш Уучлаарай, өршөөгөөрэй, миний буруу гэж хэлж занш

#ОРК -уудааГэгээрүүлье!

Хүнийг “Хөөш! Хүүе! Вишш вишш” гэж дуудаж болохгүй

#ОРК-уудааГэгээрүүлье

Б.Баргужин

www.breakingnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close