Бусад хүмүүс

Бермудын гурвалжны нууц тайлагдсан уу

ОХУ-ын эрдэмтэн Николай Коровяковоогоор ахлуулсан баг нар сарны татах хүчнээс шалтгаалан дэлхийн хайлмаг цөм бөмбөрцгийн голд экваторын бүстэй давхцалгүй зун баруун, өвөл зүүн талд 28 дугаар өргөргийн хооронд хэлбэлзэж байдгийг баталжээ. Энэ хөдөлгөөнөөс шалтгаалж дэлхий нарыг тойргоор бус зуйван замаар тойрдог байна. Хамгийн гол нь энэхүү хөдөлж буй цөм газрын гадаргыг мөргөж, галт уул дэлбэрэх, газар хөдлөх шалтгаан болоод зогсохгүй асар их цахилгаан соронзон орон үүсгэдэг байна. Иймд 28 дугаар өргөргийн орчим бидний мэдэхгүй дөрөв дэх хэмжигдэхүүн үүсэн, цаг хугацаа өөрчлөгддөг аж. Энэ газар нь Бермудын гурвалжин аж.

Онгоц шалтгаангүй сураггүй болж олдлоо ч хоосон онгоц, эсвэл багийнхан нь амиа алдсан байдаг бас нэг шалтгаан нь талсжсан шингэн метаных гэнэ. Дэлхийн хайлмаг цөм газрын гадаргыг мөргөхөд галт уул дэлбэрч, газар хөдлөөд зогсохгүй шингэн метаны аварга бөмбөлөг далайн гүнд үүсдэг байна. Аварга бөмбөлөг далайн мандал дээр гарахдаа агаартай мөргөлдөн асар хүчтэй дэлбэрдэг аж. Энэ үед нисэх онгоц таарвал удирдлагаа алдан хоромхон зуурт далайд живэх бөгөөд харин хөлөг онгоц бөмбөлөг хагарахад үүссэн аварга усан эргүүлэгт сорогдон алга болдог аж.

1988 онд Английн геологич Бен Кленнелийн дэвшүүлж байсан энэхүү тайлбарыг Австралийн эрдэмтэн Жосеф Монаган болон Дэвид Мей нар өөрсдийн судалгаа, туршилтаар саяхан баталж чаджээ. Ийнхүү алдарт Бермудын гурвалжингийн нууц тайлагдсан талаар гадны хэвлэлд мэдээллэсэн байна. Бермудын гурвалжин нь Бермудын арал, АНУ-ын мужийн Майами арлууд болон Пуэрто-Рикогийн хооронд нэг сая хавтгай дөрвөлжин ам метр талбайг хамран оршдог.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

 

ЭХ СУРВАЛЖ : MEDEE.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close