Олны танилУрлагЭнтертайнмент

Женнифер Гарнер бизнесмэн залуутай болзох болжээ

 

 

Өдгөө 46 настай, гурван хүүхдийн эх Гарнерийг “CaliGroup”-ийн эзэн, бизнесмэн Жон Миллер гэх 40 настай залуутай үерхэх болжээ.

 

Тэднийг хайрын холбоотой болсон хэмээн ойрын эх сурвалж “TMZ” сайтад ярьсан юм. Гэхдээ уг мэдээллийг хоёр тал батлаагүй байна.

 

Хос өнөөг хүртэл хамтдаа олны өмнө гараагүй ч Гарнерийн нэг найз хэвлэлийнхэнд “Тэр жаргалтай байгаа” гэж ярьжээ.

 

Гарнер албан ёсоор салаагүй нөхөр, жүжигчин Бен Аффлекээс тусдаа амьдраад хэдийнэ жил болсон юм. Энэ хугацаанд Аффлек хоёр ч бүсгүйтэй болзоод амжсан бол өнгөрсөн сард өөрийгөө архинд донтох өвчтэй болж, улмаар эмчилгээ хийлгэж буйгаа дуулгасан юм.

 

Б.Дэлгэрцэцэг  

ЭХ СУРВАЛЖ : ZALUU.COM

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close