ДэлхийЭнтертайнмент

Гурван давхар байшинтай чацуу монгол гэр гиннест бүртгэгджээ

Монгол урчуудын бүтээсэн үлэмж том гэр дэлхийн дээд амжилтыг эвдэн Гиннесийн номд бүртгэгджээ. “Сэлнэн” ХХК-ийн урчуудын бүтээсэн энэхүү гэрийг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Ханги-Мандалын боомтын ойролцоо барьсан бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах аж.

Гиннест бүртгэгдсэн гэр 36 ханатай, 28.81 метр диаметртэй, 1000 шахам ам метр талбайтай, нэг дор 500 хүн хүлээн авах багтаамжтай. Өндөр нь 14 метр буюу гурван давхар байшинтай тэнцэхээр юм байна. Үүгээрээ бүх цаг үед бүтээгдсэн хамгийн том гэр болжээ. Урчууд дөрвөн сарын хугацаа зарцуулжээ. Нийт 1800 метр эсгий орсон байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close