Бусад хүмүүс

Фэйсбүүк мессенжерийн шинэ боломж: чатаар явуулсан мессежээ 10 минутын дотор устгаж болно

Мессенжер апп ашиглан илгээсэн мессежээ устгах боломжийг Фэйсбүүк удахгүй хэрэглэгчиддээ олгох нь ээ. Мессенжер апп дээрх “unsend” тохиргоог удахгүй гарах iOS үйлдлийн системийн сайжруулалтыг гар утсандаа суулгаснаар ашиглах боломжтой гэнэ.

Ингэснээр “хэрэв та санамсаргүй буруу зураг явуулсан, зөв биш мэдээлэл эсвэл мессеж илгээсэн” бол 10 минутын дотор устгаж чадах юм. Энэ тохиргоог удахгүй iPhone хэрэглэгчид ашиглах боломжтой болох ба яг одоогоор тодорхой хугацаа товлогдоогүй байгаа аж. Анх энэ тохиргоог Фэйсбүүк өнгөрсөн 4-р сард нэвтрүүлэхээр судалж байжээ.

Компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг ирээдүйд хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлж, хэрэглэгчдийн хуучин мессеж болон зарим мэдээллийг устгажээ. Энэ нь олон хэрэглэгчдийн эсэргүүцэлтэй нүүр тулгарахад хүргэсэн юм. Цөөнгүй хэдэн сар өнгөрчихөөд байхад одоог хүртэл Фэйсбүүкээс албан ёсны сайжруулалт хийгдээгүй байгаа боловч “TechCrunch” эх сурвалжийн өнгөрсөн сард мэдээллэснээр дээрх тохиргоо нь туршилтын шатандаа явж байгаа ба твиттер хуудсанд доорх зургийг оруулжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close