Бусад хүмүүс

Дуучин Анхмаа, Билэгжаргал нарын бяцхан охин ийм том болжээ

Жүжигчин Билэгжаргал, “3 охин” хамтлагийн дуучин Анхмаа нар  найман жил хамтдаа байсны эцэст хоёр тийш болж шуугиан дэгдээгээд авсан. Элдэв төрлийн хэрэгт холбогдон шүүх цагдаагаас салахгүй байсан нөхрөөсөө салах шийдвэр гаргасан Анхмаа өдийг хүртэл ганц бие хэвээр яваа. Хосуудад тохиолддог мөчлөгийн давж чадаагүйн улмаас салсан хэмээн ярьж байсан Билэгжаргал өөрийгөө тун ч муу залуу хэмээн тодорхойлоод авсан удаатай. Ганц охиноо амьнаасаа илүү хайрладаг тэрээр экс эхнэрээ эргэн санагалзав бололтой. Ариун хайраар холбогдсон хэмээн өөрсдийн хайр дурлалыг тодорхойлсон тэрээр өөрийн цахим хуудаснаа “3 охин” хамтлагийн сүүлд гаргасан “Ахиад надад дурлах уу?” “Хайр хэвээр” зэрэг дуунуудыг оруулан “Love History” “wow ямар гоё клип вэ? баяр хүргэе” хэмээсэн байх бөгөөд түүнийг экс эхнэрээ эргэн санагалзаж эхлэв гэсэн яриа хэдийнээ гарч эхлэв. Хосууд эргэн нийлж фенүүдээ баярлуулж элэг бүтэн гэр бүлээ эргэн цогцлоох болов уу? Бие биедээ цаг хугацаа өгсөн хэмээх ярьж байсан Билэгжаргал хол байх цаг хугацаагаа ийн эцэслэхээр шийдсэн ч байж магадгүй. Ямартай ч тэрээр экс эхнэрийнхээ шинэхэн уран бүтээлд уяран хайрын түүхээ дурсанхан суугаа нь энэ ажээ.





Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close