Бусад хүмүүс

Ганц өдөрт гурван удаа аз нь шовойжээ

АНУ-ын Нью-Жерси мужид нэгэн эрэгтэй сугалаагаар таван сая доллар хожжээ.Мань хүн баяр хөөрөө барьж ядан догдолсондоо дахин хоёр сугалаа худалдаж автал нөгөөдүүл нь мөн л аз дагуулсан байна. Азтай эр Роберт Стюарт газар дээр нь хусаж арилгадаг сугалааны хэдэн тасалбар аваад эхнээс нь арилгаж эхэлтэл таван сая долларын хожил гарч иржээ.

 

Тэрбээр нүдэндээ итгээгүй тул сугалааг худалдаж байсан ажилтан дээр явж очив. Цаадах нь даргыгаа дуудсанаар бүх зүйл тодорхой болсон гэнэ. Азын тэнгэр нь ивээсэн Стюарт дахиад азаа сорихоор шийджээ. Тэрбээр хоёр тасалбар худалдаж автал нэг нь 500, нөгөө нь 100 долларын хожилтой байсан гэнэ. Өмнө нь Стюарт сугалаагаар 2500 доллар хожиж байсан гэнэ шүү.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close