зөвлөгөөЭнтертайнмент

“GOOGLE”-ИЙН ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ 15 АППЛИКЕЙШН

Бид ихэвчлэн “Google”-ээс өөрт хэрэгцээтэй байгаа мэдээ, мэдээлэл болон зураг зэргийг хайж, цаг хугацааг асар ихээр хэмнэдэг билээ. Зарим тохиолдолд “Google”-д байхгүй зүйл гэж байхгүй юм аа гэх бодол өөрийн эрхгүй толгойд орж ирэх нь ч бий. Харин бид “Google”-ийн гаргасан хамгийн хэрэгтэй аппликейшны талаар төдийлөн сайн мэддэггүй билээ. Тэгвэл дараах мэдээллээс бидэнд хамгийн ихээр хэрэг болох 15 аппликейшнийг мэдэж авцгаая.

Бидний сайн мэддэггүй “Google”-ийн хамгийн хэрэгтэй 15 аппликейшн

1“Google Translate”

Аялал жуулчлал болон ажил хэргээр гадаад руу явах бодолтой байгаа хүмүүст зориулсан аппликейшн бөгөөд та орчуулахыг хүссэн зүйл рүүгээ камерын фокусаа тохируулахад л шууд автоматаар орчуулга хийх болно. Түүнээс гада та хүссэн хэлээ чөлөөтэй сонгох боломжтой.

"Google Translate"

2“Gmailify”

Энэхүү аппликейшнийг ашигласнаар өөрийн бүх и-мэйл хаягийг “Outlook.com” шиг өзвхөн нэг хаяг дээр байршуулах боломжтой аж.

"Gmailify"

3“Google Scholar”

“Google”-ийн бас нэгэн хайлтын систем бөгөөд үүнийг ашиглан та мэдлэг, боловсролтой холбоотой бүхий л зүйлсийн талаар хайлт хийж болох юм байна.

"Google Scholar"

4“Google Keep”

Ухаалаг гар утаснууд дээр байдаг “Reminder” эсвэл “Note”-тэй төстэй бөгөөд та хүссэн өнгөө сонгож, өөрт хэрэгцээтэй хүссэн зүйлээ бичиж, тэмдэглэх боломжтой юмсанж.

"Google Keep"

5“Timer”

Та өмнө нь “Google”-ийг сэрүүлэгтэй гэж мэддэг байсан уу? Хэрвээ танд сэрүүлэгтэй цаг байхгүй юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар сэрүүлэг тавих боломжгүй байгаа бол үүнийг ашиглаарай.

"Timer"

6“Google Sky”

Уг аппликейшнийг суулгаснаар сансар огторгуйд очсон мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөх аж. Гараг ертөнц болон сүүн замын тухай мэдлэгтэй болохыг хүсч байвал энэ аппликейшн яг тохирно.

"Google Sky"

7“Google Fonts”

Өөрийнхөө хүссэн фонтыг ашиглан, “Google”-ээс хайлт хийгээрэй.

"Google Fonts"

8“Google Art Project”

Дэлхийн хамгийн гайхалтай уран зургийн ертөнцөөр аялахыг хүсч байвал энэхүү аппликейшнийг заавал ашиглаарай.

"Google Art Project"

9“Think with Google”

Сүүлийн үед эрдэмтдийн хийж байгаа туршилтууд, нээлтүүд болон дэлхий ертөнцөд болж буй зүйлстэй хөл нийлүүлэх алхах боломжийг танд “Think with Google” олгох болно.

"Think with Google"

10“Google Trends”

Танд ямар нэгэн сэдвээр хайлт хийхэд тань тус хүргэх бөгөөд тухайн сэдвүүдээр хамгийн их хайлт хийсэн илэрцүүдийн жагсаалтыг уг аппликейшнээс мэдэх боломжтой.

"Google Trends"

11“Google Shopping”

Мэдээж хэрэг “Google” ч гэсэн юугаараа дутахав. Та хүсвэл эндээс худалдан авалт хийж болохоос гадна онлайн дэлгүүрээр заавал “shopping” хийгээрэй.

"Google Shopping"

12“Panoramio”

Интернет хэрэглэгчдийн гэрэл зургийн хальснаа буулгасан дэлхий ертөнцийн сонин сайхантай танилцахыг хүсч байна уу? Тэгвэл “Panoramio” аппликейшнийг ашиглаарай.

"Panoramio"

13“Google Sound Search”

“Shazam”-тэй ижил төстэй бөгөөд танд хэрэгтэй байгаа дууг олж өгөхөөс гадна дууны нэр болон зохиогчийг тэр дор нь хэлж өгөх болно.

"Google Sound Search"

14“Google Images”

Та хүссэн зургаа “Google”-д хуулж, тухайн зурагтайгаа ижил төстэй зураг болон зураг байгаа сайтыг мэдэх боломжтой юм.

"Google Images"

15“Build With Chrome”

Цагийг зугаатай өнгөрүүлж легогоор тоглоорой.

"Build With Chrome"
  ЭХ СУРВАЛЖ : CAAK.MN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close