зөвлөгөөЭнтертайнмент

ЯАГААД ЭМЭГТЭЙЧҮҮД ЗҮГЭЭР БИШ МӨРТЛӨӨ “БИ ЗҮГЭЭР ЭЭ” ГЭЖ ХЭЛДЭГ ВЭ?

Яагаад эмэгтэйчүүд орж хооллох газраа хурдан сонгож чаддаггүй вэ? Яагаад ариун цэврийн өрөө рүү олуулаа явдаг юм бол? Яагаад тэд дуугаа хураачихдаг байна? Эрэгтэй хүмүүст ийм төрлийн асуулт асуух үе олон. Тэгээд хариулт авч чадалгүй үлдэх нь дийлэнх тохиолдлыг эзлэх болно.

Яагаад эмэгтэйчүүд ямар нэгэн зүйл тэдэнд тохиолдсон байхад хүртэл “Юу ч болоогүй, яагаа ч үгүй, зүгээр” гэдэг үгсийг хэлдэг юм бол?

Тэгэхээр эмэгтэйчүүд яагаад “Би зүгээр” гэж хэлдэг болохыг бага ч болтугай ойлгох гэж хичээнэ үү.

Тэр өөрийгөө хэтрүүлэн аашлах гээд байна гэж бодсоноосоо болоод дарж байж мэднэ.

Галзуу юм уу? Өөрийгөө дараач. Битгий хэтрүүлээд бай. Эдгээр үгсийг эмэгтэйчүүдэд хүмүүс хэчнээн удаа хэлдэг гээч? Тайвшир, тайвшир гээд л. Эмэгтэй хүмүүсийн ихэнх нь сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэх гээд байдаг талтай. Түүнээсээ болж хүмүүсийн хачин балай үгсийг сонсох нь ч их. Маягтай юм. Хэтэрхий юм. Хэрэв та сэтгэл нь хөдөлсөн охин, найз охин, зүгээр л нэг найз, дүү, эгч, ээждээ ийм маягийн үгс хэлдэг бол тэд яваандаа “Яагаа ч үгүй ээ, зүгээр” гэдэг хүн болж мэднэ. Учир нь тэд хэлсэн үг болгоноос тань шарх авч, яваандаа өөрийгөө бүрэн илэрхийлэхээ больж, дуугүй, хаагдмал нэгэн болон хувирч мэднэ. Тэр асуудлуудаа ярихаа больж, сэтгэлээ уудлахгүй болж мэднэ. Бусдыг тавгүй болгож байна гэх мэдрэмжээсээ болоод эмэгтэй хүн дуугүй болж, үүнийгээ хэлж чадахгүйгээсээ болоод бусдаас “ойлгомжгүй” гэх нэр зүүх нь бий гэдгийг сана.

Тэр үнэндээ ойлгохгүй байж мэднэ.

“Юу болсон бэ?”, “Юу тохиолдсон юм?” гэж асуухад тань зүгээр л мөрөө хавчаад, “мэдэхгүй ээ” гэж хариулж байгаа эмэгтэй хүн үнэндээ үнэхээр юу болсныг, яагаад ингээд байгаагаа ойлгохгүй байж мэднэ. Яагаад ингэж гуниглах болсон, юунаас болж дуугаа хураав гэдгээ гадарлаж ч чадахгүй байх үе бий. Заримдаа бүх зүйл утгагүй санагддаг. Заримдаа юуг ч ойлгох чадалгүй болдог. Өчигдөр найзтайгаа муудалцсанаас болоод сэтгэлд нэг л сэвтэй байгаад байна уу. Эсвэл хугацаандаа амжиж өгөөгүй зүйл маань тулчихсан болохоор ингээд байна уу. Хүн бүхэн ийм үе тохиодог учраас “Юу болсон юм бэ” гэж уцаартай асуухынхаа өмнө бодоорой. Тэр үнэхээр юу болсныг мэдэхгүй, зүгээр л ингэж гуниглаад, уцаарлаад байвал яах вэ гэж.

Тэр зүгээр л ямар ч хүчгүй, ядарсан байж мэднэ.

Харилцаанд байдаг нэг сонин зүйл бий. Заримдаа зарим асуудлыг ухаж ирээд л хэрэлдэж, ярилцах үе байхад заримдаа зүгээр л тоохгүй өнгөрч, тэр асуудал мартагдахыг хүлээдэг. Тэр эмэгтэйд яг ийм зүйл тохиолдсон байж мэднэ. Тэр зүгээр л энэ зүйлийн тухай ярилцмааргүй байгаа болохоор “мэдэхгүй ээ”, “зүгээр ээ, март” гэж хэлж болно. Хамт гэр бүлээрээ хооллох ёстой байсан ч тааруухан төлөвлөж эсвэл орох газраа одоо хүртэл сонгоогүй байж болно. Энэ бүхэнд маш их хүч зарцуулдаг болохоор тэр цааш юу ч хийх хүсэлгүй, тэнхэлгүй болсон байж мэднэ. Тиймээс зүгээр л тайван орхих нь зөв. Түүнд амрах, жаахан өөрийгөө зугаацуулах цаг өг. Магадгүй кино үзэх, ном унших ч юм уу.

Тэр асуудлын тухай аль хэдийнэ ярилцсан байж мэднэ.

Тэр магадгүй өчнөөн удаа таныг хогоо гаргаж хая, юмаа битгий ингэж хая гэж хэлсэн байж магадгүй. Гэтэл дахиад л бухимдаад байгаагийнх нь шалтгааныг ойлгохгүй асуувал хэн ч байсан дуугаа хурааж, энэ тухай ярилцахыг хүсэхгүй болно шүү дээ. Тиймээс нэмж хэлэх нь илүүц хэмээн бодож магадгүй. Тэгээд л бууж өгөн, “яагаа ч үгүй”, “зүгээр” үгсийг танд хэлэхээс өөр аргагүй болно.

үргэлжлэлийг эндээс үзээрэй

ЭХ СУРВАЛЖ : UB.LIFE

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close