Бусад хүмүүс

Сонгосон эрээ араасаа гүйлгэх 15 арга… Юуны магад туршаад үзээрэй…

Гадаад төрхөө дээд хэмжээнд байлга“Анхны сэтгэгдэл” гээч хоёр удаа олддоггүй болохоор хэн нэгэнд таалагдахыг хүсвэл гадаад төрхөө дээд хэмжээнд нь байлгаж харцыг нь өөр дээрээ унагаах хэрэгтэй. Гэхдээ энд түүнтэй уулзахаасаа өмнө турах дэглэм барьж, шүүгээ дүүрэн шинэ хувцас авч, үс засалтаа гэнэт өөрчлөх тухай огтхон ч яриагүй гэдгийг Гоолингоогийн бүсгүй чи мэдээж мэдэж байгаа. Энэ нь өөрийнхөө биеийн галбирыг хамгийн сайн тодотгох аятайхан хувцсыг өмсөөд, үсээ самнаж үл ялиг янзлаад, бага зэрэг нүүрээ будаад, сайхан инээмсэглээд, үнэртэй ус цацаад гарахыг хэлж байгаа юм.
Энхрий ялдам, эелдэг байЗаримдаа бүсгүйчүүд бидэнд хов жив ярьж суух нь зугаатай байдаг ч, залуугийн дэргэд хэн нэг дэргэдүүр зөрсөн эмэгтэйг сонжиж өөлөх юм уу, өчигдөр нь уулзсан хүнийхээ тухай муулж ярих нь тун тохиромжгүй

СээтэгнэЗарим бүсгүйчүүд сээтэгнэлийн дохио илгээхээсээ санаа зовж, бишүүрхэх нь бий. Гэхдээ энэ үнэхээр ач тусаа өгдөг арга юм шүү. Бид бүгдийн дотор жижигхэн ч гэсэн “сахилгагүй муужгай” нуугдаж л байгаа. Тиймээс үсээ хаялаад, толгойгоо хойш жаахан савж инээгээд, нүдээ онийлгож сормосныхоо цаанаас түүн рүү ширт. Сонгодог аргууд хэзээ ч хуучирдаггүй, бас үргэлж хэрэгждэг учраас л сонгодог гэж нэрлэгдээд байгаа юм

Бусдаас өөр гэдгээ харуулЗалуусын сонирхлыг татах дараагийн арга бол бусдаас өөр гэдгээ харуулах. Ингэхийн тулд өөрийнхөө бусдаас юугаараа давуу, юугаараа өөр гэдгээ олоорой. Сэтгэл татам, ухаантай, хөгжилтэй эмэгтэй гэдгээ илэрхийлэхийн тулд ойр зуурын ярианаас аль болох зайлсхийгээрэй. Сүүлийн үед болсон үйл явдлуудын талаарх түүний үзэл бодлыг асууж өөрийгөө нийгэмсэг, цаг үетэйгээ хөл нийлүүлж алхдаг эмэгтэй болохоо мэдрүүл

“Ёжтой” үгтэй байӨмнө нь хэлсэнчлэн эрчүүд хошин шогийн мэдрэмжтэй эмэгтэйд дуртай. Түүний ярьсан хошигнолд бүрт инээхээс гадна, өөдөөс нь ч бас ганц хоёр ёжтой, хөгжилтэй үг шидлээрэй. Инээд хөөрөөс өөр хүмүүсийг хурдан хугацаанд дотно болгодог зүйл үгүй

Чанга чанга хөхөрч инээ“Хошин шогийн мэдрэмж” бол түүний сэтгэлд хоногшиж, байн байн бодогдох номер нэг түлхүүр. Харин өөрийгөө ийм мэдрэмжтэй гэдгээ инээж харуулах хэрэгтэй. Түүний хэлсэн бүх хошигнолд хүссэнээрээ чөлөөтэй инээ

Биеийн харилцаа үүсгэТа хоёр хичнээн их инээлдэж хөхрөлдсөн ч, биебиенийхээ биенд огт хүрэхгүй байвал тэр болзоо үр дүнгээ өгөхгүй. Ямар нэг зүйл тайлбарлах гэж байхдаа гарт нь үл ялиг хүрч, ярьсан онигоонд нь инээж байхдаа өвдгөн дээр нь гараараа цохиж биеийн харилцаа үүсгээрэй

Түүнд эрх чөлөө олгоХэрэв тэр чамайг өөрийн найз бүсгүйгээ болгохыг хүсч байвал, албан ёсоор гуйхаасаа өмнө бага зэрэг “шалгалт” хийж үзнэ. Энэ үед нь түүнд эрх чөлөөг олго, тэгвэл тэр чам руу соронз адил татагдах болно. Ямар ч залууг жаахан ч гэсэн барьж хүлэх гээд эхэлвэл тэд хормын дотор алга бочлихдог зантай. Тиймээс түүний хобби, цаг зав, найз нөхдийг хүндэлдэг гэдгээ харуулан тавьж явуул

“Толь” гэдэг тоглоом тоглоЭхэндээ эвгүй санагдаж магадгүй л юм. Гэхдээ хэн нэгнийг өөртөө татахыг хүсвэл биеийн хөдөлгөөнийг нь толь шиг дагаад үзээрэй. Гэхдээ тэр дор нь биш, харин 5, юм уу 6 секундын дараа өөрийнх нь хийсэн үйлдлийг давтаж хий. Жишээ нь тэр гараараа шанаагаа тулж байвал, 5 секундын дараа чи ч бас тул. Утгагүй сонсогдож байгаа ч энэ нь та хоёрын дунд тайлбарлаж боломгүй холбоог үүсгэдэг юм

Байдлыг түргэтгэх хэрэггүйХорвоо ертөнц дээр өөрөөс нь өөр эр хүн байхгүй юм шиг аашилдаг эмэгтэйчүүдээс тэд зугтаадаг гэдгийг бид сайн мэднэ. Амьдралаа өөрийн гараар удирдаж чаддаг, завгүй, аз жаргалтай, нийтэч бүсгүйчүүдэд тэд өөрсдийн “эрх чөлөө”-гөө даатгахаас ч буцдаггүй. Чи хэдий өөрийгөө завгүй, аз жаргалтай биш гэж бодож байсан ч тийм юм шиг харагд. Гэнэтийн уулзалтанд нь “за” гэж битгий хэл, өөр төлөвлөгөөтэй гэдгээ ойлгуулаад хэд хоногоос түүнтэй уулзах зав дуртайяа гаргаж болно гэж хариулаарай

Бага зэрэг нууцлагдмал зүйл үлдээТүүнд хайж олох “эрдэнэс”, нээж тайлах оньсого үлдээх тусам тэд чам руу улайрах болно. Өнгөрсөн түүх, хобби сонирхол зэрэг өөрийнхөө тухай аливаа мэдээллийг бага зэрэг нууцлагдмал маягаар өг. “Амархан” байж болохгүй. Чиний оньсого хэцүү байх тусам тэр олж мэдэхийн тулд дахин дахин хүрч ирнэ

Янаг амрагийн явдлыг хойшлуулНялуун үнсэлт, секс зэрэг янаг амрагийн харилцааг хүссэн хэмжээгээрээ хойшлуул. Хэзээ ч түүнтэй унтахгүй юм шиг аашил гээгүй юм шүү. Гэхдээ чамтай дотно харьцаатай болохын тулд дахиад илүү хичээл зүтгэл шаардана гэдгийг л ойлгуул. Энэ хооронд тэр чиний дотоод ертөнц, үнэ цэнэтэй чанаруудыг мэдрэх боломж олдоно

Сонс, сонс, сонс …Эрчүүд өөрсдийнхөө тухай ярих дуртай байдаг, тиймээс тэд өөрсдийг нь анхааралтай сонсдог бүсгүйг маш дур булаамд тооцдог. Тиймээс хэн нэгнийг татах гэж байгаа бол амнаасаа илүү чихээ ашиглах хэрэгтэй. Өөрийнхөө тухай, болж өнгөрсөн үйл явдал, сонин сайхнаа цагийн 20 хувьд ярьж, үлдсэн 80 хувьд нь түүнд яриаг удирдах боломжийг олго

Түүнээр өөр рүүгээ залгуулЭрчүүд ихэвчлэн бүсгүйчүүдийн нэг зуршилд дасал болчихсон байдаг. Энэ нь уулзъя гэж хэлэх болгонд нь дуртайяа зөвшөөрч, утсаар ярих бүрт нь өдөржин зөвхөн өөрийг нь хүлээсэн юм шиг байдаг явдал юм. Түүнгүйгээр ч цагийг зугаатай, үр ашигтай сайхан өнгөрүүлж, завгүй байдаг гэдгээ мэдрүүлэхийн тулд түрүүлж залгах хэрэггүй. Тэгвэл тэр чиний амьдралын зогсолтгүй хэв маягийн нэгээхэн хэсэг болохын тулд бушуухан шиг залгах хэрэгтэй гэдгээ ойлгоно

Өөрийнхөөрөө байЭнэ 15 зөвлөгөөн дээр эрэгтэй хүний зүрхийг дэгээдэх “арга барил”-уудыг зааж байгаа ч, эдгээрийг бүгдийг нь өөрийнхөө мөн чанарт нийцүүлж “хэрэглэх” хэрэгтэй болохоос, түүнийг дурлуулахын тулд худал баг зүүж болохгүй юм шүү. Эрчүүд чамайг биеэ чөлөөтэй биш авч явж байгааг дорхноо анзаараад мэдчихнэ. Чи маш сайн жүжигчин байсан ч, эцсийн дүндээ тэр жинхэнэ чиний үнэн дүр төрхөд биш, хуурамч багт чинь л дурлах болно гэдгийг санаарай. Тиймээс анхнаасаа л өөрийнхөөрөө бай. Хэрвээ та хоёрын хооронд нийцэл байвал тэр чамд гарцаагүй дурлана. Өөрийнхөөрөө байгаа хүн хамгийн дур булаам байдаг.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close