Бусад хүмүүс

Амиа алдсан 13 настай охины аав: Миний охиныг биеэ үнэлэгч байсан гэж байна

Өнгөрөгч Лхагва гарагт /2018.11.07/ Баянзүрх дүүргийн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлгийн үеэр охиныг нь буруутгаж буй өмгөөлөгчид хандан охины аав Т.Лхагвасүрэн “Миний охиныг ээжтэйгээ хамт архидаад явдаг архичин байсан, биеэ үнэлэгч байсан. Тэрийг нь эцэг эхэд нь сонсгоё, эцэг эх нь байж байх юм чинь эцэг эхийнх нь нүдэн дээр сонсгоё, хүмүүсээр гэрчлүүлье гэсэн хүсэлт сая тавьж байна. Би үрээ мэдэлгүй яахав дээ. Миний охин дүүтэйгээ эхийнхээ мээмийг булаацалдаад иддэг хүүхэд ш дээ. Тэгэхэд юун тэр архичин байх. Юун биеэ үнэлэх! Хичээлдээ явахдаа хүртэл өвөөгөөрөө хүргүүлээд л авахуулдаг хүүхэд юм чинь. Иймэрхүү байр суурьтай өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлгэж байгаа юм байна” хэмээжээ. Тус хэргийг шүүх явцад хэргийн газар байгаагүй, насанд хүрээгүй гэрчийг байлцуулахыг эсрэг талын өмгөөлөгчийн зүгээс хүсэж буйг охины гэр бүлийнхэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд анхан шатны шүүх хурлыг энэ сарын 21-ны өдөр хийхээр товлоод байна.

Image result for 13 настай охин аав

Related image

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close