Дэлхий

“Apple” борлуулалтаа мэдээлэхгүй

Технологийн салбарт тэргүүлэгч “Apple” компанийн борлуулалтын орлого 2018 оны санхүүгийн жилийн IV улиралд 20 хувиар өсөж, 62.9 тэрбум ам.долларт хүрсэн.Гэхдээ энэ нь шинэ “iPhone“ танилцуулсан улирал гэхэд шинжээчдийн таамагт хүрээгүй үзүүлэлт болжээ.

Харин 2019 оноос тус компани “iPhone”, “iPad”, “Mac” зэрэг гол бүтээгдэхүүнийнхээ борлуулалтын тоо ширхгийг мэдээлэхгүй байхаар тогтжээ.Энэ нь нэг талаар борлуулалтын тааруу үзүүлэлтээ мэдээлэхээс зайлсхийсэн, нөгөө талаас компани үйлчилгээний бизнестээ илүү төвлөрөхийг зорьж байгаагийн илэрхийлэл юм.”Apple”-ийн үйлчилгээний бизнесийн орлого IV улиралд 17 хувиар өсөж, 9.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд “iCloud”, “Apple Music,” “iTune Video” худалдан авалт, аппликэйшн таталтууд багтаж байгаа юм .

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close