ДэлхийСонин хачинЭнтертайнмент

Швед Улс иргэдээ чипжүүлж байна

Швед Улс энэ оны хавраас эхлэн ард иргэдээ чипжүүлж эхэлжээ. Энэхүү бичил чипийг эрхий болон долоовор хурууны завсар суулгадаг бөгөөд бүх төрлийн пластик карт, электрон түлхүүр, үнэмлэх зэргийг орлодог гэнэ. Өнгөрсөн хавар дөнгөж 100 хүн гартаа чип суулгуулж байсан бол одоо 4000 гаруй хүн суулгуулсан байна.

Чипний үндсэн үзүүлэлтүүд:

  • Электрон хэтэвч, банкны картууд, зорчих тасалбар, үнэмлэх зэргийг орлоно. Төлбөрийн терминалд гараа хүргэх төдийд төлбөр тооцоо хийх боломжтой.
  • Маш жижиг, будаа шиг л хэмжээтэй.
  • Суулгах, эдгээх үнэ нь нийлээд ердөө 180 доллар. Зарим компаниуд ажилчиддаа ийм үйлчилгээг үнэгүй санал болгодог.
  • Түүнд GPS байхгүй учир мөрдөх боломжгүй.
  • Хулгайлах боломжгүй. Зөвхөн чип эзэмшигчийн гарыг өөрийн болгосон тохиолдол хулгайлах боломжтой гэсэн үг

Гаднаасаа мэдэгдэхгүй, чанга дарах үед доорх байдлаар харагдана.

Чип рентгэн зурганд

 

 

ЭХ СУРВАЛЖ : ZALUU.COM

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close