Олны танилСайн хүнУрлаг

“Miss Asia 2018” тэмцээний алтан титмийн эзнээр Ц.Аззаяа шалгарчээ

Ази болон Евразийн гоо бүсгүй шалгаруулах “Miss Asia 2018” тэмцээний алтан титмийн эзнээр Монголын мисс, жүжигчин Ц.Аззаяа шалгарчээ. Нийтдээ 25 улсаас гоо бүсгүйчүүд цугларан авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа өрсөлдсөн бөгөөд тэрээр “Miss Personality”, “Miss Fitness” ангилалд мөн ялагч болсон байна. Тэрээр “Анх удаа Азийн миссийн алтан титмийг эх орондоо авчрахаар боллоо. Надад итгэж байсан бүх хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд бүх чадлaараа хичээсэн юм шүү. Тэргүүн миссээр хэн тодрох бол гэж хөтлөгч асуухад зааланд байсан бүх хүн Монголия гэж орилоход нулимсаа барьж дийлээгvй ээ. Зөвхөн тэр мөчийн төлөө өнөөдрийг хүртэл шантралгүй зүтгэжээ. Алдаа дутагдал ч их байгаа учраас цаашдаа илүү их хичээх болно оо. Надад урам зориг өгч байсан бүх сайхан сэтгэлт хүмүүстээ баярлалаа” хэмээсэн байна. Тэрээр МУГЖ Д.Ширмэнтуяагийн охин бөгөөд түүний эмээ МУГЖ Л.Чаминчулуун гэнэ. Гэр бүлийнхнээ даган урлагт татагдсан тэрээр өдгөө УДЭТ-т жүжигчнээр ажилладаг бөгөөд “Андра Модель” агентлагийн загвар өмсөгч ажээ.

 

Image may contain: 1 person, smiling, standing and wedding

 

Image may contain: 10 people, people smiling, people standing and wedding

 

Image may contain: 1 person, smiling, standing

 

Image may contain: 11 people, people smiling, people standing and wedding

 

Image may contain: 7 people, people smiling, people standing

 

Image may contain: 4 people, people smiling, people standing

Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close