Дэлхий

Могадишу хотод халдлага болсны улмаас 50 гаруй хүн амиа алджээ

Сомалийн нийслэл Могадишу хотын зочид буудалд баасан гарагт амиа золиослогч этгээдүүд бөмбөг дэлбэлсний улмаас 50 гаруй хүн амиа алдсан байна.

Зочид буудлын өмнө хэсэгт гурван удаа бөмбөг дэлбэрч, дараа нь зэвсэгт этгээдүүд болон цагдаа нарын хооронд зэвсэгт мөргөлдөөн болжээ.

Уг халдлага болон хохирогчдын талаархи нарийн мэдээлэл одоогийн байдлаар тодорхойгүй байна. “АР” агентлагийн мэдээлснээр, халдлагын үеэр 53 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан ажээ.

Халдлага болсон зочид буудлаар голдуу Засгийн газрын албаны хүмүүс болон Африкийн холбооны энхийг сахиулагчид үйлчлүүлдэг байна.

Сомалид төвтэй лалын “Аль-Шабаб” бүлэглэл уг халдлагыг үйлдсэн болохоо мэдэгджээ.

Тус бүлэглэл нь Сомалийн Засгийн газрын байрнуудад хэд хэдэн удаа халдлага үйлдсэн бөгөөд үүний улмаас 500 гаруй хүн амиа алдсан билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close